Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумд оролцож байгаа ОХУ-ын Улаан-Үд хотын дарга А.М.Голковыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ “Улаан-Үд хотын дарга тэргүүтэй төлөөлөгчдийг угтан авч, хоёр хотын харилцаа, цаашлаад бүс нутгийн асуудлыг хөндөн ярилцах гэж байгаадаа талархаж байна. Хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд эрчимжиж, ялангуяа эдийн засгийн салбарт улам өргөжин тэлж байна. Хэдхэн хоногийн өмнө Улаанбаатар хотноо Орос Монголын санаачилгын хүрээнд чуулга уулзалт зохион байгуулагдаж, төв талбайд үзэсгэлэн зохион байгуулагдсан. Худалдаа, эдийн засгаа өргөжүүлэх талаар энэхүү санаачилгад оролцогсод онцолж байсан юм. Манай хоёр хотын ч харилцаа бүхий л салбарт өргөжинө гэдэгт итгэлтэй байна. Ялангуяа аялал жуулчлалын салбарын хөгжилд хоёр хот онцгой анхаарал хандуулснаар бодит үр дүн гарна. Улаанбаатар хот “Хотын аяллын автобус”-ыг тодорхой маршрутаар явуулж, хотынхоо түүх, соёл, ёс заншил, аж амьдралыг сурталчилж байна. Улаан-Үд хотын төлөөлөгчид маань ч энэ автобусаар аялахыг урихын зэрэгцээ олон жуулчид хөрш хотоос ирж аялна гэж бодож байна” гэлээ. Мөн Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумд өргөн бүрэлдэхүүнтэй ирсэнд ОХУ-ын Улаан-Үд хотын даргад талархал илэрхийллээ.
ОХУ-ын Улаан-Үд хотын дарга А.М.Голков хэлэхдээ “Бид автомашинаар Улаанбаатар хотыг зорин ирлээ. Ирэх замдаа Улаанбаатар хотын зам гүүр, барилга байгууламжийн бүтээн байгуулалттай танилцсан. Өндөр сэтгэгдэл төрлөө. Танай хотод бүхий л салбарт ажил өрнөж, бүтээн байгуулж байгаа нь нүдэнд ил харагдаж байна. Түүнчлэн байгаль, ногоон хөгжил, уур амьсгалын өөрчлөлтөд бүс нутагтаа санаачилга гаргаж, Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумыг зохион байгуулж, нарийн бичгийн дарга нарын газрыг байгуулах санал дэвшүүлж байгааг ОХУ-ын Улаан-Үд хотын зүгээс дэмжиж байна. Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах бололцоо бий. Тиймээс Нийслэлийн аялал жуулчлалын газрын даргыг Улаан-Үд хотдоо урьж байна. Нөгөө талаар хоёр хот худалдаа, эдийн засгийн харилцаагаа тэлэхэд хамтын ажиллагааны шинэ хэлбэрүүдийг нэвтрүүлэх нь чухал. Иймд Улаан-Үд хотоос Улаанбаатарт төлөөлөгчийн газраа нээж, ажиллах албан тушаалтнаа томилоод байна. Мөн Улаанбаатар хотын залуусыг Улаан-Үд хотод болдог спорт, соёл урлагийн арга хэмжээнд өргөнөөр оролцуулахыг хүсч байна” гэлээ. Хоёр хотын дарга нарын уулзалт дараагийн удаа Улаан-Үд хотод үргэлжилнэ гэж итгэж байгаагаа онцолж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдыг урьж байгаагаа илэрхийллээ.
ОХУ-ын Улаан-Үд хотын дарга А.М.Голков нь “Нүүрстөрөгч багатай хотуудын технологийн шийдлүүд ба сайн туршлагууд” салбар хуралдаанд оролцож, Улаан-Үд хотын гадаа орчны агаарыг сайжруулах чиглэлээр хийж байгаа үйл ажиллагааныхаа танилцуулгыг хийх юм.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
