Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ”-г шинэчлэн баталлаа
Жагсаалтыг шинэчлэхдээ ЭМЯ, анагаах ухааны мэргэжилтнүүдийн мэргэжлийн салбар зөвлөл, эм зүйн мэргэжлийн холбоодоос санал авч, ЭМС-ын тушаалаар баталсан зайлшгүй шаардлагатай эмийн 8 дахь жагсаалтад багтсан, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн, өвчний оношилгоо, эмчилгээний стандарт удирдамжид заагдсан, нийтийн үйлчилгээтэй эмийн санд жороор борлуулагдах, зах зээлд тасралтгүй нийлүүлэгддэг эмүүдийг оруулах зарчмыг баримталсан.
Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлтийг авч буй даатгуулагч иргэдийн дийлэнх хувь (58%) нь 50-аас дээш насны ахмадууд, 0-5 насны хүүхдүүд 14 %-ийг эзэлдэг бөгөөд эдгээр зорилтот бүлгийн даатгуулагчдын (72%) өргөн хэрэглэдэг эмийн нэр төрөл, хөнгөлөх хувь хэмжээг эмийн хүртээмжтэй уялдуулан зохистой тогтоосон.
Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь 2018 онд даатгуулагчдад олгох эмийн үнийн хөнгөлөлтийн зардалд 29,1 тэрбум, элэгний В, С вирусын эсрэг эмийн үнийн хөнгөлөлтөд 18,4 тэрбум, нийт 47,5 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөсөн бөгөөд нийт 861 эмийн сантай “Эмийн үнийн хөнгөлөлтийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, худалдан авах гэрээ”-г (нийслэлд-324, орон нутагт-537) байгуулан ажиллахын зэрэгцээ ЭМДҮЗ-ийн хурлаар нэмэлт төсөв зайлшгүй шаардлагатай төв, орон нутгийн гэрээ бүхий эмийн сангуудад олгох эмийн үнийн хөнгөлөлтийн төсвийг 2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн.
Шинэчилсэн жагсаалтаар 173 ерөнхий нэршлийн 650 гаруй худалдааны нэрийн эмэнд 20-80 %-ийн, хүүхдийн зайлшгүй шаардлагатай 61 ерөнхий нэршлийн 170 гаруй худалдааны нэрийн эмэнд 50-80 %-ийн хөнгөлөлтийг үзүүлнэ.
Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь бие даасан байгууллага болсноор эмийн жорын цахим системийг улсын хэмжээнд бүрэн нэвтрүүлж, өрхийн эмчийн жор бичилт, эмийн сангийн эм олголтыг өрхийн эмч, эмийн сан, даатгуулагч тус бүрээр цаг, мөч бүхнээр нь бүртгэж, хяналт тавих боломжтой болсон.
Жор бичих эрх бүхий эмч нар нь амбулаторийн картыг үндэслэн эмчилгээ, оношилгооны түгээмэл үйлдлийн стандарт, удирдамжийн дагуу шаардлагатай иргэнд 15 минутын хугацаанд үзлэг, оношилгоо хийж, онош тогтоон жор бичиж, улмаар эмийн харилцан үйлчлэл, гаж нөлөө, зохистой хэрэглээний талаар мэдээлэл өгч үйлчлэх болсон.
Шинэчилсэн жагсаалтыг 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн мөрдөх бөгөөд 7 сарын 15 хүртэл хуучин жагсаалтыг мөрдөх юм.
Жагсаалт батлагдсанаар эмийн нэр төрөл, хөнгөлөх хувь хэмжээ шинэчлэгдсэн,мөн түүнчлэн төсөв нэмэгдсэн, цахим хяналт эрс сайжирсан, эмч нар үзлэгийн стандартаа мөрдөх болсон эдгээр арга хэмжээнүүдийн үр дүнд ахмад настан даатгуулагч нь эрх бүхий эмчийн бичсэн жороор хүндрэл, чирэгдэлгүйгээр эмийн үнийн хөнгөлөлт авахад тодорхой ахиц гарна.
Мөн даатгуулагчийн хувьд сарын эхэнд эмийн сангийн төсөв дуусна гэж санаа зоволтгүйгээр харъяалагдах өрхийн эмнэлэг, эмчтэйгээ цаг тохирч, жороо холбогдох журмын дагуу бичүүлж, өөрт ойролцоо эмийн сангаас харъяалал харгалзахгүйгээр хөнгөлөлттэй үнээр эмээ авах боломж бүрдэх юм..
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
