Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал үргэлжилж байна. Ази номхон далайн бүсийн Улаан загалмайчид болон Үндэсний нийгэмлэгийн төлөөлөгч 60 гаруй хүн энэхүү хуралд оролцож байгаа юм.
Энэхүү хуралд МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа Нийгмийн эмзэг байдлыг бууруулах салбар хуралдаанд оролцож үг хэллээ. Тэрбээр Монгол орны хувьд ихэвчлэн тохиолддог зудын эрсдэлийг бууруулах, зудад нэрвэгдсэн малчдад чиглэсэн хүмүүнлэгийн тусламжийг зохион байгуулж ирсэн тухай ярилаа. Мөн зудад нэрвэгдэсний дараа бус цаг уурын урьдчилан сэргийлэх мэдээнд тулгуурлсан хүмүүнлэгийн тусламжийг зохион байгуулахын ач холбогдлыг онцолсон юм. Малчдын амьжиргаанд нөлөөлж буй гамшгийн эрсдэлийг даван туулах чадварт чиглэсэн арга хэмжээг зохион байгуулж, түүний үр нөлөөг сайжруулахын тулд ажиллах нь оновчтой сонголт болохыг хэлж,
Мөн Ази номхон далайн бүсийн дэд дарга Мартин Фаллер ази номхон далайн бүсийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг даван туулах үйл ажиллагааны талаар танилцуулж, үр дүнг нэмэгдүүлэхийн тулд хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал буй талаар асуудал хөндсөн байна. Мөн тухайн орон нутгийн хөгжлийн төвшинд уялдуулан гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг зохион байгуулах хэрэгтэй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, тухайн орон нутгийн соёл, ёс заншил, ахуй амьжиргаатай уялдуулан, мэдээлэл сурталчилгааг оновчтой зохион байгуулж, хүмүүнлэгийн тусламжийн бодит үр нөлөөг дээшлүүлэхэд анхаарч ажиллаж буй талаараа танилцуулсан юм. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тусгай бүлгийнхэнд зориулсан үйл ажиллагааг орхигдуулалгүй тогтмол зохион байгуулах нь гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд гарах чухал санаачлага хэмээн үзэж байна.
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутаг, олон нийтийн гамшгийн эрсдэлийг тэсвэрлэх үйл ажиллагаа сэдэвт салбар хуралдаанд Шведийн Улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхийлөгч Маргерита Вольтсром Үндэсний нийгэмлэгүүдийг төлөөлөн саналаа илэрхийлсэн. Тэрбээр гамшгийн эрсдэлийг бууруулахад орон нутгийн иргэд шийдвэр гаргах төвшинд санал бодлоо илэрхийлэх боломж хомс байдаг. Тиймээс тэдний санал бодлыг бодлогын төвшинд хүлээн авч хэрэгжүүлэхэд хууль эрх зүйн орчинг сайжруулж, санал бодлыг нь хүлээн авах, хэрэгжүүлэх механизм бүрдүүлэхийг онцолсон.
Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд ОУУЗУХСНХ болон ОУУЗХ, Үндэсний нийгэмлэгүүдийн төлөөлөгчид оролцож, бага хурлаас гарах бодлогын баримт бичгүүдэд чухал үүрэг гүйцэтгэх юм.
Ази номхон далайн бүсийн захирал Хавиэр Кастеяанос Гамшгийн эрсдэлийг бууруулахад орон нутаг олон нийтийн тэсвэрлэх чадавхийг бэхжүүлэх үйл ажиллагаа салбар хуралдааныг удирдан явуулж байна.
Б.Заяа


Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
