Хятад элчингийн замын эсрэг талд байрлах “Хятад луу” ресторан нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй хоол, хүнсээр үйлчилж буй талаар удаа дараа гомдлууд гарсаар байна. Уг газар үйлчлүүлэгчдээ үл тоон удаан хадгалсан түүхий эдээ олон төрлийн амтлагчаар амт үнэр, өнгө оруулан үйлчилсээр байгаа тухай гомдол өдөр бүр гарч байгаа. Уг нь тус газарт үйлчлүүлсэн үйлчлүүлэгчдээс удаа дараа гомдол гаргасан боловч рестораны захирал нь гэх н.Ганзориг нь гомдол гаргасан иргэдийг хэл амаар доромжилсон гэнэ. Хятад тогоочтой гэх уг ресторанаар манай улсад ажиллаж амьдарч буй БНХАУ-ын иргэд үйлчлүүлдэг байсан бол үйлчилгээ, чанарт нь урам нь хугарч хөл татраад байгаа гэх мэдээлэл байна.
Тус рестораны хувьд 2011 онд хоолноос нь удаа дараа жоом гарсан гэж үйл ажиллагаагаа хүртэл хаалгаад байсан юм. Гэвч тус рестораны удирдлага дээгүүр доогуур гүйж байгаад буцаагаад үйл ажиллагаа сэргээлгэсэн аж. Гэтэл үйл ажиллагаа сэргээсэн ч эрүүл ахуй, чанарын шаардлага хангахгүй үйлчилгээгээ өнөөдрийг хүртэл үзүүлсээр байна. Энэ тал дээр мэргэжлийн байгууллагууд нь анхаарлаа хандуулах цаг хэдий болжээ.
Удахгүй болох баяр наадмын өдрүүдэд иргэд та бүхнийг аливаа хоолны хордлого авахаас урьдчилан сэргийлж “Хятал луу” шиг чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнээр үйлчилдэг ресторанаар үйлчлүүлэхгүй байхыг анхааруулж байна.

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
