Эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар ирсэн иргэдэд тав тухтай үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэхээр нийслэлийн удирдлагууд ажиллаж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлагаар энэ ажил өнгөрсөн онд эхэлж Шастины нэрэмжит 3-р төв эмнэлэг, ГССҮТ, ХСҮТ, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн гадна талбайн тохижилтын ажлыг хийж, зам талбай, усан оргилуур, ногоон байгууламж, гэрэлтүүлэг зэргийг цогцоор нь хийж гүйцэтгэсэн юм.
Тэгвэл энэ онд 6 эмнэлгийн гадна талбайг тохижилтыг хийж гүйцэтгэх юм. Бэлтгэл ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нар очиж танилцлаа.
2018 онд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Өргөө болон Хүрээ амаржих газар зэрэг 6 эмнэлгийн гадна талбайг иж бүрэн тохижуулах юм.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Нийслэл хотын удирдлагууд эрүүл мэндийн салбараа дэмжиж байгаагийн илрэл энэ юм. Эмнэлгүүдийн гадна талбайн тохижилтыг сайжруулах төсвийг Эрүүл мэндийн яам гаргах боломжгүй. Энэ жил 6 эмнэлгийн гадна талбайн тохижилтыг ажлыг хийнэ. Гадна тохижилтыг хийнэ гэдэг гэдэг нь ногоон байгууламж, салхилах талбай, гэрэлтүүлэг, хамгийн гол нь автомашины зогсоолыг шийдэж байна. Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв гэхэд гаднаа 100 машины зогсоолтой болох юм” гэлээ.

Эх хүүхдэд төрөлжсөн тусламж үйлчилгээ үзүүлдэг ЭХЭМҮТ-ийн гадна талбайд 1 тэрбум 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэж байгаа юм. Нийт 15.900 м.кв талбайд тохижилт хийж 5900 м.кв талбайг шинээр тохижуулан, 2500 м.кв ногоон байгууламж шинээр байгуулж, 2260 м.кв явган хүний зам, 108 автомашины зогсоол мөн нисдэг тэрэгний зогсоолыг байгуулж байна.

Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр “Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт Аз жаргалтай хотыг цогцлоон бий болгоно гэсэн том зорилт бий. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын зүгээс өнгөрсөн онд 4 эмнэлгийн гадна талбайг иж бүрэн тохижуулж, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, авто машины зогсоол, бичил цэцэрлэгт хүрээлэн зэргийг байгуулсан. Стратегийн зорилтын хүрээнд ГССҮТ, ЭХЭМҮТ, Халдварт зэрэг томоохон эмнэлгүүдэд нисэх онгоцны зогсоол бий болгосон. Энэ жил 6 эмнэлгийн гадна талбайг иж бүрэн тохижуулж иргэдийг ая тухтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжийг бүрдүүлнэ. Энэ ажилд 5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Ирэх наймдугаар сард улсын комисс-д хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна” гэж ярилаа.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
