Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг, Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэнд нийт 350 улсын /ахлах/ байцаагчид, худалдаа, хоол үйлдвэрлэл, ургамал хамгаалал, хорио цээр, мал эмнэлэг, эрүүл ахуй, халдвар хамгаалал, эрчим хүч, хийн түлш, хөдөлмөр аюулгүй ажиллагааны чиглэлээр хяналт тавьж байна. Хүй долоон худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэнд НМХГ-ын явуулын 2 лаборатори газар дээр нь шинжилгээ хийж байна.
Хяналт шалгалтад 791 аж ахуйн нэгж, иргэн хамрагдлаа. Үүнд:
– Хоол үйлдвэрлэл-532
– Худалдаа-139
– Хүүхдийн тоглоом- 68
– Бусад-52
Хяналт шалгалтын явцад айргийг зориулалтын бус саванд худалдаалсан, зөвшөөрөлгүй цэгт гар дээрээс худалдаа эрхэлсэн, өгөгдсөн зөвшөөрөлд тусгаагүй үйлчилгээ эрхэлсэн, эрүүл мэндийн дэвтэргүй, цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, ажлын хувцасгүй зэрэг 98 зөрчил илрүүлснээс 87 зөрчлийг арилгуулаад байна.
Зөрчил дутагдалтай 28 аж ахуйн нэгжид албан шаардлага өглөө.
Явуулын лабораторид хуушуурны махны 8, айрагны 5 дээж шинжилгээнд хамрууллаа.
Зөвшөөрөлгүй цэгт худалдаа эрхэлж байсан 4 айраг, 4 шорлог, 2 хорхог, 2 хөөсөн чихэр, 5 нүдний шилний худалдаа, 6 хүүхдийн тоглоомын худалдаа зэрэг нийт 23 иргэний үйл ажиллагааг Цагдаагийн байгууллагатай хамтран зогсоож, зөвшөөрөлгүй айрагны худалдаа эрхэлж байсан 1 айрагны гэрийг буулгаж, 6 кг 46800 төгрөгийн шорлогны мах, 1.5 кг 4000 төгрөгийн түргэн гэмтэж муудах бүтээгдэхүүн, нийт 2 нэр төрлийн 7.5 кг 50800 төгрөгийн үнэтэй бүтээгдэхүүнийг хураан авч газар дээр нь устгаж шийдвэрлэлээ.
Шалгалтын явцад 32 аж ахуйн нэгж, байгууллагын ил гарсан цахилгааны утсыг газарт булуулж, далдлуулах арга хэмжээг авч, түлш алдагдаж байсан 2 аж ахуйн нэгжийн төхөөрөмжийг түр салгуулж, мэргэжлийн байгууллагад мэдэгдэж, яаралтай засварлуулах арга хэмжээг хөдөлмөрийн болон эрчим хүчний хяналтын улсын байцаагчид авч хэвийн ажиллагааг хангууллаа.
Нийтийн эзэмшлийн зам дээр хүүхдийн эргэдэг машин ажиллуулж байсныг зөвшөөрөгдсөн талбай руу шилжүүллээ.
Дашваанжил, Юнигаз, Горгаз, МС-Энержи зэрэг 4 аж ахуйн нэгжээс хийн хангамж үйлчилгээ үзүүлж, инженер техникийн ажилтнууд нь газрын тос, хийн хяналтын улсын байцаагчдын хяналтан дор угсралт ашиглалтын байдалд үзлэг хийж, аюулгүй ажиллагааг хангуулан ажиллаж байна.
Баяр наадмын үеэр худалдаа үйлчилгээ эрхлэхээр зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэд ажлын байрны эрүүл ахуй, ариун цэврийн нөхцлийг сайтар хангаж ажиллахыг хяналт шалгалтын үеэр анхааруулж байна. Мөн иргэдийг зөвшөөрөлгүй ил задгай худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүнийг /хуушуур шорлог, өндөг/ худалдан авч, өөрсдийгөө болон гэр бүлийнхнээ эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулж байна. Түүнчлэн зөрчлийн тухай мэдээллийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 70128012 дугаарын утсанд яаралтай мэдэгдээрэй гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.


Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
