Монгол улсын нийслэл Улаанбаатар хотыг “Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв” болгох зорилтын хүрээнд Сөүлийн гудамжинд 2017 оны 05 дугаар сард тохижилт, засварын ажил хийж, “Шөнийн гэрэлт гудамж” төслийг хэрэгжүүлж байгаа билээ.
Төслийн өдөр тутмын үйл ажиллагааг менежментийн багт хариуцуулан ажиллуулж байгаа боловч сүүлийн үед төслийн үйл ажиллагаатай холбоотойгоор оршин суугч, иргэдээс олон тооны гомдол, мэдээлэл ирэх болсон. Иймд Нийслэлийн Засаг даргын А/648 дугаар захирамжаар Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр ахлуулсан, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Аялал жуулчлалын газар, Соёл урлагийн газар, Онцгой байдлын газар, Өмчийн харилцааны газар, Хот тохижилтын газар, СБД-ийн Засаг даргын Тамгын газар, Татварын хэлтэс, холбогдох ТББ-уудын төлөөлөл 25 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулж “Шөнийн гэрэлт гудамж”-ны үйл ажиллагаа, ашиглалт, үйлчилгээнд 2018 оны 07 дугаар сарын 13-наас эхлэн байнгын хяналт тавин ажиллаж эхэллээ.
Ажлын хэсэг долоо хоног тутам хуралдан, төслийн үйл ажиллагаатай холбоотой тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж, иргэдийн ая тух аюулгүй байдал, “Шөнийн гэрэлт гудамж”-ны ашиглалт, үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах юм.

Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
