Хичээлийн шинэ жил хаяанд тулаад байгаа энэ өдрүүдэд Анагаахын сургууль (АШУҮИС) хаалгаа барьж хэнийг ч нэвтрүүлэхгүй байна.
Учир нь Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалын дагуу АШУҮИС-ийн захирал Г.Батбаатарыг Үндэсний аудитын газрын 2018 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 07\182 тоот албан шаардлагыг үндэслэн АШУҮИС-ын захирлын үүрэгт ажлаас нь долоодугаар сарын 10-ны өдрөөр чөлөөлж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ. Тус сургуулийн 2017 оны санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газраас хийсэн аудитын шалгалтын үеэр аудитын шалгалт хийсэн компаний аудитын дүгнэлтэд хөндлөнгөөс нөлөөлж хоёр өөр дүгнэлт гарсан нь аудитын явцад нотлогдож санхүүгийн ноцтой зөрчил илэрсэн нь ажлаас халах гол шалтгаан болсон байна. Ажлаас нь өөрчлөх сургаар өрхийн эмнэлгээс өвчтэй, акттай гэсэн эмчийн магадлагаа авч ажлаа өгөхгүй өнөөдрийг хүртэл төрийн ажлыг гацааж, цалгардуулснаар зогсохгүй бүр сургуулийн хаалгыг барихад хүрчээ. Гэтэл нөгөө өвчтэй, ажлаа хүлээлгэж өгөх ёстой хүн өчигдөр буюу 2018 оны долоодугаар сарын 23-ны өдөр орой 18 цаг 15 минутад “Swiss coffee” кафед өөрийн гар хөл бологч АШУҮИС- ийн хангамжийн албаны дарга Батхуягийг дуудан нууц уулзалт хийж байсан нь тус сургуулийн хамт олны дуранд өртсөн нь энэ юм. Олон хоногийн турш тус сургуульд шинээр элсэн орсон оюутнууд сургуультайгаа танилцаж орох гэсэн боловч сургууль хаалттай гээд оруулаагүй бөгөөд сургууль руу орох гэсэн хүмүүсийг “Хангамжийн албаны дарга Батхуяг битгий оруул” гэсэн гээд гэрээт харуул хамгаалалтын албаныхан нэвтрүүлэхгүй байгаа аж. Мөн амралтаа аваагүй ажил үүргээ гүйцэтгэж байгаа эмч, багш нараа ажлыг нь хийлгэхгүй хөөж тууж байгаа талаар ярьж байна. Төрийн өмчийн их сургуулийг хувийнхаа сургууль гэж андуураад байгаа Анагаахын их сургуулийн экс захирал хэзээ ажлаа хүлээлгэж өгч төрийн ажлыг хийлгэхийг харах л үлдлээ.
Г.Батбаатар, Батхуягийн хамт 2018.07.23-ны 17,30 цаг

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
