Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн
Нэвтрүүлэгч Жамъянгийн Батбаяр
1947-2018
Жамьян овогтой Батбаяр 1947 онд Баянхонгор аймгийн Галуут сумын “Хонгорын өвөр” гэдэг газар малчин ард Жамьянгийн ууган хүү болон мэндэлжээ. 1-8 насандаа эцэг эхийн гар дээр болон цэцэрлэгээр хүмүүжиж, 8 насандаа Баянхонгор аймгийн 10 жилийн сургуульд орж суралцан 1960-1961 оны хичээлийн жилд 7-р ангийг төгсөж, 1965 онд Завхан аймгийн Тосонцэнгэл хотын 10-н жилийн дунд сургуульд 10-р анги төгссөн. 1965-1967 онд Тосонцэнгэлийн МБК ажиллаж байгаад 1967 онд УБДС-ийн кино драмын ангид элсэн суралцаж төгсөөд 1971 оноос Улсын драмын театрт найруулагч, Улсын филармонид хөтлөгчөөр ажиллаж байв. Энэ хугацаандаа ЗХУ-ын мэргэжилтэнтэй хамтран “Эдип хаан”, Ардын жүжигчин Гомбосүрэнтэй хамтран “Тангараг” зэрэг жүжгүүд найруулан тавьж байсан юм.
Тэрбээр 1974 оны 7 дугаар сарын 1-нээс эхлэн БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Мэдээлэл Радио Телевизийн Улсын Хороонд нэвтрүүлэгчээр томилогдон ажилласан юм. Энэ үеэс уран уншлагын төрлийг сонирхон оролдож, МУИС-ийн 25 жилийн ой, М.Горькийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан Зөвлөлтийн зохиолчдын уран бүтээлийн уншлага, Ардын хувьсгалын 50 жилийн ойн бүх ард түмний урлагийн үзлэгийн уран уншлагын тэмцээн зэрэгт оролцож алт, мөнгө, хүрэл медаль, нэг, хоёр, гуравдугаар зэргийн дипломоор шагнуулж байжээ.
Ж.Батбаяр нь телевизийн урлагт ажил амьдралынхаа 40 гаруй жилийг зориулахдаа “Шүтээн”, “Бид ялав”, “Дуучин тагтаа”, “Манайд ирээрэй”, “Урилга”, “Дөрвөн бэрх”, “Агшин” зэрэг тухайн үеийн “Монгол телевиз”-ийн ихэнх нэвтрүүлгийг санаачлан хөтөлж үзэгчдийн хүртээл болгож байсан нь Алтан сан хөмрөгт хадгалагдан үлджээ. Ж.Батбаяр нь телевизийн орчуулгын киног олон хоолойгоор уншиж дуу оруулах ажлыг анх санаачлан хийж өнөөдрийн түвшинд хүргэсэн гавьяатай. Мөн радио телевизийн нэвтрүүлэгч бэлтгэх ажилд гар бие оролцож, өнөөгийн телевиз, радиогийн нүүр царай болсон нэгэн үеийн нэвтрүүлэгч нарын халамжлан хүмүүжүүлэгч багш нь байсан юм. Тэрбээр 1990-1996 онд Москвагийн Олон улсын радиод нэвтрүүлэгчээр ажиллаж арвин их туршлага хуримтлуулсан гал цогтой уран бүтээлч, уянга найргийн шүншигтэй үл тасрах аялгуу байлаа.
Нэвтрүүлэгч Ж.Батбаярын хийж бүтээснийг төр засаг өндрөөр үнэлж 1987 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”, 1991 онд “Соёлын тэргүүний ажилтан”, 2001 онд “Соёлын гавьяат зүтгэлтэн” цолоор тус тус шагнажээ.
Ж.Батбаяр нь “Нэвтрүүлэгч” хэмээх нэр алдрыг өндөрт өргөж явсан давтагдашгүй дуу хоолой, авьяаслаг уран бүтээлч байлаа. Түүний халуун дулаан сэтгэл, нөхөрсөг зан чанар, нөмөр нөөлөг үе үеийн уран бүтээлчдийн зүрх сэтгэлд ямагт ариун сайхнаар дурсагдан үлдэх болно.
МҮОНРТ-ийн Захирлын зөвлөл, ахмадын зөвлөл, хамт олон

Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
