ЖАЛЕЛИЙН ХАЙРУЛЛА
/1930-2018/
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, Төрийн соёрхолт, академич, мэдрэлийн мэс засалч Жалелийн Хайрулла 2018 оны 7 сарын 31-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж хүнд гарз тохиолоо.
Ж.Хайрулла нь 60 гаруй жил хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах ариун үйлсийн тэргүүн эгнээнд манлайлан явсан эрүүл мэндийн салбарын анхдагчдын нэг байлаа.
Тэрбээр 1930 онд Ховд аймгийн Булган суманд төрж, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Офицерийн сургууль, Монгол Улсын Их Сургуулийн Хүн эмнэлгийн ангийг төгсөж, Бүгд Найрамдах Чех Улсад тархины мэс заслын чиглэлээр мэргэжил дээшлүүлжээ.
Ж.Хайрулла нь ерөнхий боловсролын дунд сургуулийн тоо физикийн багш, МУИС-ийн Анагаах ухааны факультетийн багш, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн мэс заслын багш, тэнхимийн эрхлэгч, орлогч декан, П.Н.Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч, эмчилгээ эрхэлсэн орлогч, зөвлөх эмч, ЭМЯ-ны ерөнхий мэргэжилтэн зэрэг албан тушаалыг тасралтгүй хашиж, Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, шинэ үеийн эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэхэд өөрийн оюун ухаан, мэдлэг чадвар, хүч чадлаа харамгүй зориулсан сайн эмч, удирдагч, багш, сурган хүмүүжүүлэгч байлаа.
Мөн тэрбээр анагаах ухааны доктор, профессор, Монголын анагаах ухааны академийн гишүүн, олон залуу эмч, мэргэжилтнийг эрдэм, судалгааны ажилд сурган чиглүүлсэн нэрт эрдэмтэн, судлаач байв.
Түүний анхлан байгуулалцсан Улсын 3 дугаар төв эмнэлгийн дэргэдэх Мэдрэлийн мэс заслын тасаг нь мэдрэлийн мэс заслын шинэ аргыг эмчилгээнд нэвтрүүлэх, дэвшилтэт технологийг нутагшуулах, эмч нарыг чадавхжуулах чиглэлээр гадаадын олон оронтой өргөн хүрээнд хамтран ажилладаг эрдэм шинжилгээ, судалгааны төв болон өргөжиж, ард түмэндээ ач буянаа өгсөөр байна.
Эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэлийн нэг мэдрэлийн мэс заслын албыг байгуулан, хөгжүүлэхэд Ж.Хайруллагийн оруулсан хувь нэмрийг нь ард түмэн, төр засаг өндрөөр үнэлж 1991 онд Хүний гавьяат эмч, 1993 онд Төрийн соёрхол, 2002 онд Ардын эмч, 2007 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг хүртээжээ.
Монголын ард түмний дунд “Мэдрэлийн мэс заслын” гэж алдаршсан эмч, багш, эрдэмтэн Таны авьяас билэг, ажилч хичээнгүй, эгэл даруу зан бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно. Х.БАТТУЛГА, М.ЭНХБОЛД, У.ХҮРЭЛСҮХ,
Ё.БААТАРБИЛЭГ, Г.ЗАНДАНШАТАР, Д.САРАНГЭРЭЛ,
С.БЯМБАЦОГТ, О.БАТНАСАН, Б.ПҮРЭВДОРЖ, Г.СОЛТАН,
А.БАДЕЛХАН, Д.МУРАТ, Г.ПҮРЭВГАНДИ, Д.ГАЛСАНДОНДОГ,
Д.БАУЫРЖАН, А.ГЫЛЫМХАН

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол
Цахим залилангаас сэргийлье
Гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байхыг анхааруулж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн аварга шалгаруулах парламентын мэтгэлцээн арваннэгдүгээр сарын 21-23-нд болно
Морь, нохой, хонь, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
Өнөөдөр улаан бич өдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Энэ бүх гүтгэлэг худал болохыг нотлохын тулд би ажлаа өгч байгаад нэр төрөө сэргээлгэнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Иргэдийнхээ орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжсэн төсвийг УИХ баталлаа
Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ
Улаанбаатарт өдөртөө -9 градус хүйтэн
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
