“Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадмын хүрээнд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс Унзад, Голч нарын тэмцээн зохион байгуулсан.
Уг тэмцээнд нийт 7 лам оролцсоноос хоолойн цар хүрээ, номын эрдмээрээ нийслэлийн Гунгаачойлин хийдийн лам С.Болдбаатар тэргүүн байр эзэлж, Дондүнлин хийдийн лам Ч.Батбаатар удаалав. Харин Дундговь аймгийн Дашгэмпэлин хийдийн лам Э.Чимэд гутгаар байранд шалгарсан юм.
Сүм хийдүүдийн хурал уншлагын зан үйлийн гол тушаалтан бол Унзад болон Голч нар юм. Унзад нь хийдэд ном хурж буй лам нарыг удирдан уншигч байдаг. Тиймээс Унзад хүн бол хоолойн цараа өндөртэй, чанга эвлэг дуу хоолойтой байх ёстой аж. Харин Голч лам гэдэг бол унзадын хамжаа түшиг юм. Өөрөөр хэлбэл, унзадын дуу хоолойг түрэн арын мөрөнд суугаа лам нарт түгээн хүргэгч нарыг хэлдэг байна. Голч нарыг газар бүрт харилцан адилгүй нэрлэдэг байжээ. Жишээ нь одоогийн Баянхонгор аймгийн нутагт оршдог Ламын гэгээний хийдийн голч лам нарыг “Гайсамба” буюу “Чанга тод дуутан” гэсэн утгаар нэрлэдэг. Одоогийн Хэнтий аймгийн нутагт буй “Гүндү Гаравлин” хийдийн голч нарыг “Гадайв” буюу “Дуу түгээгч” гэсэн үгээр нэрлэдэг байжээ.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
