Нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа анги, байгууллагын алба хаагчид өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулагдсан “Нүүдэлчин Монгол-2018” соёлын биет бус өвийн их наадмаар Хүй долоо худагт орших “Монгол Наадам цогцолбор”-т гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт явуулж, хамгаалалтын үүргийг гүйцэтгэн ажиллалаа.

Энэ үеэр худалдаа үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авсан нийт 33 аж ахуй нэгж байгууллагад хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, 420 гаруй зөрчлийг илрүүлснээс газар дээр нь 376 буюу 89.5 хувийг арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар эрх бүхий албан тушаалтанд Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн мэдэгдлийг хүргүүлжээ. Мөн наадмын өдрүүдэд галын аюулгүй байдлыг ханган ажиллах талаар мэргэжил арга зүйн заавар зөвлөгөөг өгч ажилласан бөгөөд давхардсан тоогоор нийт 30 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
