Нийслэлийн удирдлагууд хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчидтэй хийдэг уламжлалт “Хот ба сэтгүүлч” уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтаар нийслэл хотод хийгдэж байгаа бүтээн байгуулалтын болон цаг үеийн асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

-Нийслэл хотын авто замын түгжрэл иргэдийн толгойны өвчин болоод байна. Авто замын түгжрэлийг бууруулахад ямар ажил хийж хэрэгжүүлэх вэ?
-Түгжрэлийн асуудал бид бүгдийн санааг зовоож байна. Жилд гаалиар 40 мянга орчим авто машин орж ирдгийн 80 орчим хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдэж байна. Гэтэл нэг ч машин хогийн цэг дээр очихгүй байгаа. Жил бүр нэмэгдэж байгаа энэ машины ачааллыг 500 мянган хүн амтай байхаар төлөвлөгдсөн хот даахад хэцүү. Түгжрэлийг сааруулах олон арга бий. Жолооч нарын ур чадвараас түгжрэлийн 20 хувь хамаардаг гэдэг олон улсын судалгаа байдаг. Явган зорчигчдын орц гарцыг нэмэгдүүлэх зэрэг олон арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Автомашины импортын бодлого дээр анхаарах хэрэгтэй. Япон солонгосын хуучин машиныг энд авчирч булшилж байна. Түгжрэлийг бууруулах чиглэлээр өмнө нь иргэдээс тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах санал авахад санал асуулгад оролцсон иргэдийн 60 гаруй хувь нь татгалзсан. Гэхдээ сүүлийн үед түгжрэлийг сааруулахад арга хэмжээ авах, тэгш, сондгойгоор нь хөдөлгөөнд оролцуулаач гэсэн санал иргэдээс их ирэх болсон. Гэхдээ бид түгжрэлийг сааруулахад тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахаас гадна өөр ямар боломж байна вэ гэдгийг судалж байна. Шууд тэгш, сондгойгоор зорчих шийдвэр гаргахад бас хүндрэлтэй. Тиймээс ойрын хугацаанд тодорхой шийдэлд хүрэх байх.

-Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хот ямар арга хэмжээ авч байна вэ. Ялангуяа утааны улирал эхлэхээс өмнө яг ямар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ?
-Агаарын бохирдлыг бууруулах асуудалд энэ Засгийн газар, Ерөнхий сайд маш сайн ажиллаж байгаа. Энэ жил агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хоёр шийдэлд хүрсэн. Тухайлбал, түүхий нүүрсийг хориглох шийдвэр гарсан. Нийслэлийн иргэдийн нүүрсний хэрэглээ 600-800 мянган тонн. Эхний ээлжинд 200 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэж байгаа. Нийслэл шахмал түлш борлуулах асуудлыг нь хариуцаж байгаа. Ингэхдээ үнийг нь түүхий нүүрсний өртөгтэй адилтгах хэмжээнд борлуулахаар төлөвлөсөн. Мөн аравдугаар сарын 1-н гэхэд 100 квт-аас дээш хүчин чадалтай 500 зууханд шүүлтүүр тавина. Түүнээс гадна 40 мянган өрхөд халаагуур олгох зэрэг байдлаар шийднэ. Хамгийн эцсийн хувилбар бол орон сууцны асуудал. Үүнийг Засгийн газраас, хотоос судалж байгаа.
-Хотын захиргаа шинэ яармаг руу нүүнэ гэлээ. Хэзээ нүүх вэ?

-Нийслэл хотын захиргааг Яармаг тийш шилжүүлэх ажил эхэлж, барилгын суурийг тавьсан. 2019 онд хотын захиргаа Яармаг руу нүүж Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн харьяа 33 агентлаг, нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд шилжин байрлах боломж бүрдэнэ. Ингэснээр 330 төрлийн ажил, үйлчилгээг нийслэлээс авахаар хотын төвд бөөгнөрөл үүсгэдэг байсан байдал арилна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Майдар дагуул хот, шинэ нисэх буудлыг түшиглэсэн Аэросити зэрэг дагуул хотуудыг хөгжүүлэн хотын төвлөрлийг арилгахаар төлөвлөж байна.
-Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

-Олон улсад цэцэрлэгт хамрагдалтын хувийг 85 хувь гэж үздэг. Мөн хүүхдийг 3 наснаас нь эхэлж цэцэрлэгт хамруулдаг жишгийг олон улсад баримталдаг. Манай Улаанбаатар хотод цэцэрлэгт хамрагдалтын хувь 77 байна. Ирэх 2019 онд бид 85 хувьд хүргэнэ гэж төлөвлөж байна. Энэ жил Монгол Улсын түүхэнд анх удаа 100 цэцэрлэг, сургууль барьж байна. Цэцэрлэг сургуулийн асуудлыг бүрэн шийдэхээр Засгийн газрын түвшинд ярилцсан. 2019 оны хичээлийн жилд Улаанбаатар хотын сургуулиуд 3 ээлжээр хичээллэдэг байдал үгүй болно.

Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
