Томуу, томуу төст өвчин нь вирусээр үүсгэгддэг амьсгалын цочмог халдварт өвчин юм. Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч, булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинжээр илэрдэг. Тэгвэл энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг ямар үед авах, эмчилгээний аль төрлийг сонгох боломжтой талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газраас уг зөвлөмжийг олон нийтэд хүргэж байна.
Томуу, томуу төст өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?
- Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайтай байх тул витамин ихтэй, чанарлаг хоол хүнс хэрэглэх. Биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг эрхэмлэн, ажил амралтаа зохицуулж хангалттай унтаж амрах.
- Улирлын байдалд тохируулан хувцаслах. Өвлийн хүйтэнд дулаан малгай, ороолт, бээлий хэрэглэх.
- Шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар явахгүй байх.
- Хамрын салстыг хамгаалах зорилгоор сонгино, сармисны тосон ханд, оксолины тос түрхэх.
- Гичтэй бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлийн уланд тосон иллэг хийх.
- Витамин С-ээр элбэг жимс болон шүүс, витамин С-г хэрэглэх.
- Өдөрт 2-3 хумс сармисыг хоол ундандаа тогтмол хэрэглэх.
- Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийх.
- Царван, морин шарилжны ханд, содтой болон давстай ус, тамидин зэрэг уусмалаар хоолойгоо тогтмол зайлж хэвших.
- Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрандаа цэвэр агаар оруулж, өдөрт чийгтэй цэвэрлэгээг 2-оос доошгүй удаа хийх гэх мэт.
Эдгээр аргуудыг хэрэглэхээс гадна томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх үндсэн гол арга нь томуугийн эсрэг сайн дурын дархлаажуулалтанд хамрагдах явдал юм. Ялангуяа 2-15 хүртэлх насны хүүхэд, өндөр настан, уушгины архаг суурь өвчтэй хүмүүс хамрагдвал илүү ач холбогдолтой.
Томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл яах вэ?
- Эмчид яаралтай хандаж, заавар зөвлөгөөг нь сайтар баримтлан дэглэм сахих. Хамт олон, найз нөхөддөө халдвар тараахгүйн тулд эмчийн зааврын дагуу гэртээ эмчлүүлээрэй.
- Халуун аарц, чацарганы шүүс, сармистай хар шөл зэрэг илчлэг сайтай шингэн зүйл ихээр хэрэглэх.
- Амны хаалт байнга зүүж хэвших.
- Гараа сайтар савандаж угааж хэвших. Хүүхдийн тоглоом, аяга, халбага болон шүдний сойзыг өдөр бүр содын уусмалаар ариутгах.
- Үзвэр үйлчилгээ, олон нийтийн газарт сэлгүүцэхгүй байх.
- Томуу, томуу төст өвчний үед аливаа эмийг эмчийн бичиж өгсөн зааврын дагуу зөв зохистой хэрэглэх. Дур мэдэн антибиотик хэрэглэхээс зайлсхийх.
- Томуу төст өвчний үед халуун бууруулах, ханиалга намдаах, амьсгалын замыг чөлөөлөх, хордлого тайлах шингэн хэрэглэх, ардын уламжлалт тан ууж болно.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
