Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг-нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас эмнэлгийн байгууллагуудын гадна зам, талбайг иж бүрэн тохижуулах ажлыг 2016 оноос эхлэн хэрэгжүүлж ирсэн. Энэ дагуу 2016 онд Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, 2017 онд Гэмтэл согог судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Хавдар судлалын үндэсний төв, 2018 онд нийслэлийн Өргөө амаржих газар, Амгалан амаржих газар, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Хан-Уул дүүргийн 1 дүгээр амбулатори, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна зам, талбайг иж бүрэн тохижуулан ашиглалтад хүлээлгэж өгөөд байна.
Тэгвэл өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн гадна зам, талбайн тохижилтын ажлыг дуусган, ашиглалтад хүлээлгэж өглөө. Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү болон албаны бусад хүмүүс оролцсон юм.
Улсын хэмжээний лавлагаа шатлалын эмнэлгүүдэд сүүлийн 40 жилийн хугацаанд гадна зам, талбайн тохижилтын ажил огт хийгдээгүй бөгөөд иргэд төдийгүй эмнэлгийн ажилтнуудын хувьд авто зогсоолоос эхлээд тулгамдсан асуудал цөөнгүй байсан. Тэгвэл эмнэлгийн байгууллагуудын гадна зам, талбайг иж бүрэн тохижуулах ажлын хүрээнд ХӨСҮТ-ийн 11.728 м2 талбайд асфальтан хучилт хийж, 194 машины авто зогсоол байгуулж, 2585 м2 талбайг явган хүний зам болгон засчээ. Мөн ногоон байгууламж бүхий амралтын орчинд 13 ширхэг зөөврийн мод суулгаж, гэрэлтүүлэг 31, сандал 10, хогийн сав 15 ширхэгийг байрлуулсан аж.
Нийт 1.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий тус ажлын хүрээнд олон улсын жишигт нийцсэн, яаралтай түргэн тусламжийн үед ашиглах нисдэг тэрэгний зогсоолыг байгуулжээ. Өмнө нь Гэмтэл согог судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна зам, талбайг тохижуулах ажлын хүрээнд нисдэг тэрэгний зогсоолыг байгуулан хүлээлгэж өгч байсан билээ.
Ийнхүү эмнэлгийн байгууллагын гадна зам, талбайд гэрэлтүүлэг, явган хүний зам, ойн төгөл бүхий ногоон байгууламж, амралтын сүүдрэвч болон авто зогсоолыг бий болгож, замын хөдөлгөөний зохион байгуулалтыг шийдвэрлэн, орц гарцыг нэмэгдүүлснээр иргэд түгжрэлгүй, аюулгүй, ая тухтай орчинд эрүүлү мэндийн тусламж, үйлчилгээ авах нөхцлийг бүрдүүлж байна.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
