Дэлхийн хэмжээнд чимээгүй тахал хэмээн нэрлэгдээд буй чихрийн жишин өвчин сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа нь эмч мэргэжилтнүүдийн санааг зовоож байна.
Чихрийн шижин өвчин нойр булчирхай хангалттай хэмжээгээр инсулин боловсруулж чадахгүй эсвэл боловсорсон инсулин бие махбодид нөлөөлж чадахгүй болсноос цусан дахь сахарын хэмжээ ихсэх шинжээр илэрдэг архаг өвчин юм. Ихэнх тохиолдолд ЧШӨ 1,2-р хэлбэр элбэг тохиолддог байна.
1-р хэлбэрийн чихрийн шижин:
Энэ нь нойр булчирхайн инсулин үйлдвэрлэгч эсүүдийн гэмтлийн улмаас инсулин маш бага ялгарч, зарим тохиолдолд огт ялгарахгүй болдог. Тиймээс гаднаас тарих шаардлагатай болдог байна. Энэхүү хэлбэр нь 35-с доош насны залууст тохиолдох нь элбэг аж.
2-р хэлбэрийн чихрийн шижин:
Энэ нь ихэвчлэн 40-с дээш насны хүмүүс тохиолддог ба тарган хүмүүст голчлон илэрдэг байна. Энэ үед инсулин хэвийн ялгарах боловч сахар эд эсэд бүрэн нэвтэрч чадахгүй цусанд хуримтлагддаг байна. Энэ үед шинж тэмдэгүүд нь бүдэг илэрдэг учраас оношлоход төвөгтэй аж.
ЧШӨ үүсэх хүчин зүйлс:
- Удамших
- Таргалалт
- Цусны даралт ихсэх өвчин, цусны судасны хатуурал
- Цусанд өөх тосны хэмжээ их байх
- Хөдөлгөөний хомсдол
- Буруу хоололт
- Сэтгэл санааны сөрөг нөлөө
- Эмгэг жирэмсний хожуу хордлого 4-5 аас дээш кг жинтэй хүүхэд төрүүлэх
- Хорт зуршил архи тамхины хэрэглээ
Эдгээрийн нэгээс хоёр тохиолдол танд байвал чихрийн шижин өвчнөөр өвдөх эрсдэл байна гэсэн үг. Түүнчлэн зохисгүй хооллолт, хөдөлгөөний дутагдал, амьдралын буруу хэв маягийн улмаас үүссэн таргалалт нь чихрийн шижин үүсгэх гол шалтгаан болдог байна. Хэвийн жинтэй хүнтэй харьцуулахад биеийн жингийн илүүдэлтэй хүмүүс ЧШ-ээр өвчлөх эрсдэл өндөр аж. Чихрийн шижин анх оношлогдож буй хүмүүсийн 90 гаруй хувь нь биеийн жингийн илүүдэл, таргалалттай байдаг. Харин тухайн хүний биеийн жин 10 хувиар буурахад чихрийн шижин өвчний эрсдэл 50 хувиар буурдаг гэх судалгаа байдаг аж.
Тиймээс энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд биеийн жингээ тогтмол барихаас гадна хэвлийн хэсгээр илүү турах шаардлагатай байна. Мөн хоногийн хоолны өөх тосны хэмжээг тохируулах, ханасан өөх тосны хэмжээг хязгаарлах, дасгал хөдөлгөөнийг нэмэгдүүлэх шаардлагатай.


Өнөөдөр улаан бич өдөр
Улаанбаатарт өдөртөө -7 градус хүйтэн
УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Энэ бүх гүтгэлэг худал болохыг нотлохын тулд би ажлаа өгч байгаад нэр төрөө сэргээлгэнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Иргэдийнхээ орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжсэн төсвийг УИХ баталлаа
Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ
Улаанбаатарт өдөртөө -9 градус хүйтэн
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн я
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
