“Салбарын хууль эрх зүйг сурталчлах, хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын хүний нөөцийг чадавхжуулах” сургалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сургалт (2018.12.07) аудитын асуудалд түлхүү төвлөрч байгаа юм. Сургалтын эхэнд, “Дотоод хяналтын тогтолцоо, дотоод аудитын тухай ойлголт” сэдвээр Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, мэргэшсэн нягтлан бодогч П.Оюунтуяа илтгэл хэлэлцүүлсэн юм.
Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, мэргэшсэн нягтлан бодогч П.Оюунтуяа
ХХААХҮЯ-ны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Д.Совд
Сургалтын үеэр ХХААХҮЯ-ны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Д.Совд сургалтын хүрээнд салбарт хийсэн дотоод аудит, хяналт шалгалтаар илэрч буй зөрчил дутагдлын талаар танилцуулж, цаашид зөрчил, дутагдал гаргахгүй ажиллахад байгууллагуудын дотоод аудит, хяналт-шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтнүүдийн үүрэг, мэргэжлийн ур чадвар, хариуцлага чухал гэдгийг анхааруулсан.
Мөн тэрбээр өмнөх онуудад салбарын хэмжээнд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан, Хөгжлийн банкны хүрээнд олгосон зээл, төсөл, тэдгээрийн эргэн төлөлт, зориулалтын дагуу ашигласан байдалд хяналт, шалгалт хийсэн дүнг танилцуулж, зээл төслийн хүрээнд үүссэн өр, авлагын дэлгэрэнгүй судалгааг аймаг, хот, сум, дүүрэг бүрээр гарган өгч, цаашид орон нутагтаа дээрх төсөл хөтөлбөр, зээлийн эргэн төлөлт, зориулалтын дагуу ашиглаж буй байдалд дотоод хяналт тавьж ажиллахыг аймгуудын ХХААГ-ын дотоод аудит хариуцсан мэргэжилтнүүдэд үүрэг болголоо.
Түүнчлэн орон нутагт сонгон шалгаруулалт явуулж, зээл төсөлд хамрагдсан дээрх сангууд болон Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд дотоод аудит хийх аргачлалын талаар танилцууллаа.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
