Өнөөдөр Паркинсоны өвчин буюу эрчүүдэд түлхүү тохиолддог 100 хүн тутмын нэг нь өвчилдөг, Монголоор “салга саа” хэмээх өвчнийг нээж, дэлхий нийтэд таниулсан түүхэн өдөр тохиож байна.
Өнөөдөр 60 -аас дээш настай 100 хүн тутмын нэг нь Паркинсоны өвчнөөр өвчилж байна. Гарыг салаг болгож, алхах гишгэхийг бэрхшээлтэй болгодог энэ өвчин нь хүнд тохиолдолд үхэлд хүргэх аюултай. Палестиний удирдагч агсан Ясир Арафат, Ромын пап лам агсан 2-р Иоанн Павел нь үүний нэг жишээ юм.
Ерөнхий
Харин зарим тохиолдолд өвдсөн хүн олон жилийн турш амьдрах чадвартай жишээ нь домогт боксчин Мохаммед Али юм.
Энэ өвчний талаар Английн эмч Джеймс Паркинсон анх 1817 онд тэмдэглэн бичсэн тул ийнхүү нэрлэжээ. Тэрээр энэ өвчнийг салгалуулдаг саа гэж нэрлэн хуруунууд мөнгө тоолж байгаа мэт хөдлөх, юм гуйж байгаа мэт бөгтийх зэрэг үндсэн шинжүүдийг онцолсон байдаг.
Шалтгаан
Олон тооны судалгааны явцад тархин дахь импульс дамжуулах үүрэгтэй дофамин нэртэй бодисыг ялгаралт долголдосноо болж Паркинсоны өвчин үүсдгийг тогтоосон юм. Дофамин дутагдсанаас болж хүний хөдөлгөөнийг удирддаг тархины хэсэгт өөрчлөлт үүснэ. Удамшил нь энэ өвчин үүсэхэд ихээхэн нөлөөлдөг хүчин зүйл. Гэхдээ тархины үрэвсэл, эмийн бэлдмэлийн тунг хэтрүүлэн хэрэглэх, тархины судасны хатуурал зэрэг бусад шалтгаанаас ч үүдэлтэй байх цөөнгүй. Нийлэг аргаар гаргаж авсан хар тамхи татдаг байсан залуучууд өвдсөн тохиолдол ч бий.
Явц
Өвчний эхний шинж тэмдгийг гол төлөв хүн өөрөө анзаардаггүй. Гэвч сэтгэл хөдлөлийн үед нүүр царайны хувирал багасах, юм идэх болон явах, хувцсаа өмсөхдөө хөдөлгөөн хойрго болох зэрэг шинж тэмдгийг нь найз нөхөд, төрөл садан нь эхлэн анзаарах нь олонтаа. Удалгүй хуруу гарын нарийн хөдөлгөөн шаардсан ажил эв дүйгүй болж байгаагаа хүн өөрөө ч анзаардаг. Юм бичих, шүдээ угаах, сахлаа хусах зэрэгт бэрхшээлтэй болж ирнэ.
Нүүр царайны хувирал багасч, нүдээ цавчих нь цөөрснөөс баг зүүчихсэн мэт харагддаг болно. Юм ярихад хүндрэлтэй болж ирнэ. Хачирхалтай нь бие даан явах чадваргүй атлаа шатаар гүйж гарах, бүжиглэх, цанаар гулгах зэрэг хөдөлгөөнийг түвэггүй хийж байдаг. Заримдаа биеэ дааж ядсан мэт удаан алхаа нь гэнэт хорьж дийлэхийн аргагүй гүйлтээр солигддог болохоор хүн унаж, эсвэл саадтай таарч байж л зогсож чаддаг.
Орондоо хөрвөөх бэрхшээлтэй болж, буйдан, намхан сандал дээрээс босох гэж хэцүүддэг болно. Залгиурын булчингийн агших чадвар буурч, залгилт хийх тоо цөөрснөөр нялх хүүхэд шиг шүлс савирдаг болно. Үүнээс болж байнга алчуур хэрэглэдэг болохоос өөр аргагүйд хүрнэ.
Оношлогоо
Паркинсоны өвчний үед хэд хэдэн шинж тэмдэг заавал илэрдэг, үүнд: хөдөлгөөн хөшүүн болох, анхандаа тайван байх үед салгалах шинж илэрдэг байгаад сүүлдээ биеийнхээ тэнцвэрийг барьж чадахгүй болж, алхах гишгэхэд бэрхшээлтэй болно.
Энэ өвчний үед эмчилгээг эрт эхлэх нь чухал тул анхны шинж тэмдэг илэрсэн даруйд мэдрэлийн эмгэгийн эмчид хандах хэрэгтэй. Паркинсоны өвчний оношлохдоо булчингийн цахилгаан бичлэг хийдэг. Ингэснээр салаганалт үүсгэх бусад шалтгаан буй эсэхийг тодорхойлно. Мөн тархины гэмтлийг тодорхойлохын тулд цахилгаан бичлэг хийнэ.
Эмчилгээ
Энэ өвчний явцыг удаашруулах нөлөө үзүүлдэг үндсэн бэлдмэл нь одоогоор леводопа (леводофа) байна. Гэвч энэ эм нь олон тооны дагалдах нөлөө үзүүлдэг сөрөг талтай. Гэхдээ сүүлийн жилүүдэд дофамин ялгаруулах чадвартай эсийг шилжүүлэн суулган эмчлэх талаар эрчимтэй судалгаа явагдаж байна.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
