Улсын Дээд шүүх 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар эрүү, иргэн, захиргааны нийт 850 хэрэг хүлээн авч, шүүх хуралдаанаар 628 хэрэг хянан шийдвэрлэжээ. Шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн хэргийн 22.3 хувь нь эрүүгийн, 64.6 хувь нь иргэний, 13.1 хувь нь захиргааны хэрэг байна.
Эрүүгийн шүүн таслах ажиллагааны талаар
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим нийт 224 хэрэг хүлээн авч, 140 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 11 хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүйгээр шүүгчийн захирамжаар буцааж, 42 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанд шилжүүлжээ.
Эрүүгийн хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 18 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 7.7 хэрэг хэлэлцжээ. Эрүүгийн хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн 182 хэргээс нэг шүүгчид 45.5 хэрэг ногдож байна.
Хяналтын журмаар шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдсэн 140 хэргийн 48.6 хувь буюу 68 хэргийн тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, 29.3 хувь буюу 41 хэргийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, 22.1 хувь буюу 31 хэргийн тогтоол, магадлалыг хүчингүй болгожээ.
Хүчингүй болгосон 31 хэргийн 51.6 хувь буюу 16 хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, 12.9 хувь буюу 4 хэргийг хэрэгсэхгүй болгож, 35.5 хувь буюу 11 хэргийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгосон байна.
Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэргийн 82.8 хувь буюу 116 хэргийг ялтан, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлоор, 0.7 хувь буюу 1 хэргийг иргэний хариуцагчийн гомдлоор, 14.3 хувь буюу 20 хэргийг прокурорын эсэргүүцлээр, 2.1 хувь буюу 3 хэргийг прокурорын дүгнэлтээр хэлэлцжээ.
Иргэний шүүн таслах ажиллагааны талаар
Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим нийт 457 хэрэг хүлээн авч, 406 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэжээ.
Иргэний хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 23 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 18 хэрэг хэлэлцсэн байна. Иргэний хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн 457 хэргээс нэг шүүгчид 65 хэрэг ногдож байна.
Хяналтын шатны журмаар шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдсэн 406 хэргийн 60.3 хувь буюу 245-ийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, 74 буюу 18.3 хувийг өөрчилж, 87 буюу 21.4 хувийг хүчингүй болгожээ.
Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 406 хэргийг эрх зүйн төрлөөр авч үзвэл Иргэний хуулиар 276, Хөдөлмөрийн тухай хуулиар 101, Гэр бүлийн тухай хуулиар 15, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 7, бусад хуулиар 7 хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
Захиргааны шүүн таслах ажиллагааны талаар
Захиргааны хэргийн танхим нийт 169 хэрэг хүлээн авч, 82 хэргийг хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар, 11 хэргийг хуралдаанд оролцуулахгүйгээр, гомдлыг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжид гомдол гаргасан 3 хэргийг, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай 6 хүсэлтийг шийдвэрлэж, 27 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанаас хариу өгчээ.
Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 13 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 6.3 хэрэг хэлэлцжээ. Захиргааны хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн 129 хэргээс нэг шүүгчид 18.4 хэрэг ногдож байна.
Хяналтын шатны журмаар хэлэлцэгдсэн 82 хэргийн 64.6 хувь буюу 53 хэргийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж, 9.8 хувь буюу 8 хэргийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, 25.6 хувь буюу 21 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгожээ.
Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн нийт 82 хэргээс 25 хэргийг нэхэмжлэгчийн, 11 хэргийг хариуцагчийн, 7 хэргийг гуравдагч этгээдийн, 30-ыг нь хэргийн оролцогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн, 8 хэргийг өмгөөлөгчийн, 1 хэргийг гомдол гаргагчийн гомдлоор хянан хэлэлцсэн байна.
Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 82 хэргийг эрх зүйн төрлөөр авч үзвэл төрийн албаны маргаан 13, газрын маргаан 21, ашигт малтмалын маргаан 6, татварын маргаан 5, эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой маргаан 5, төрийн болон орон нутгийн өмчийн тухай маргаан 6, Шүүхийн Ёс зүйн хорооны магадлалтай 3, Шүүхийн Мэргэжлийн хариуцлагын хорооны магадлалтай 1, сонгуулийн маргаан 1, бусад маргаан 21 байна.

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, х
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад ө
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн ав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эх
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
