ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурцыг хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон тухай мэдээ тархаж эхлэв. Эх сурвалжийн ярьснаар, түүнийг эрүүдэн шүүсэн асуудалтай холбогдуулан хорьж шалгах шаардлагатай гэж үзсэн байна. С.Зориг агсны хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэргээр төрийн таван албан тушаалтан цагдан хоригдож байгаа нь энэ. Өмнө нь ТЕГ-ын хоёр албан тушаалтан, ЦЕГ-ын хоёр албан тушаалтан хоригдсон бол тав дахь нь ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц болов. Хүний ёсноос гажууд эрүүдэн шүүсэн гэх гэмт хэргийг АТГ шалгаж байсан. Харин өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт АТГ уг хэргийг ЦЕГ руу шилжүүлсэн юм. ТЕГ-ын дарга асан генерал Б.Хурцыг хэр удаан хорьж шалгахыг одоохондоо хэлэхэд эрт байна, юутай ч 48 цагийн хугацаатай таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь тодорхой болов.
Генерал Б.Хурцыг хорих 461 дүгээр ангид цагдан хорьжээ
2019 оны 04-р сарын 24 өдөр, 13 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
