Цагдаагийн байгууллагын статистик мэдээгээр залилах гэмт хэрэг 2017 онд 38.4, 2018 онд 79.3, 2019 оны 1 дүгээр улиралд 19.5 хувиар, нийт гэмт хэрэгт эзлэх хувь 6.7-14.8 болж тус тус өссөн.
Залилах гэмт хэрэг жил бүр өсч, иргэд, байгууллагын өмчлөх эрх, эдийн засагт шууд хохирол учруулж, хор уршиг, хохирол нь нэмэгдэж, нийгэм, эдийн засгийн нөхцөлд байдалд сөргөөр нөлөөлж байна. Залилагч этгээд иргэд, байгууллагын хэрэгцээ, шаардлагад нь тулгуурлан итгэл үнэмшил төрүүлэн гэмт хэргийг олон аргаар үйлдэж байна.Тухайлбал:
1. 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хооронд “Н” гэгч нь хуурамч нэртэй фэйсбүүк хаяг нээж уг хуудсаараа дамжуулан …Жолооны эрх сэргээнэ, хасагдсан оноо нэмнэ… гэх зэргээр иргэдээс 20000-225000 хүртэлх төгрөгийг өөрийн Хаан банкны данс болон танил “Ш”-ийн дансаар дамжуулан авч 70 орчим иргэдийг залилан мэхэлсэн.
2. “Д” гэгч нь “Малчин” телевизид адуу алдсан талаар өгсөн зарын дагуу хохирсон иргэдийн утас руу залгаж “алдагдсан адууны чинь сургийг гаргаж өгнө, эхлээд Хаан банкны 50 …… дугаарын данс руу 1.000.000 төгрөг шилжүүлчих” гэж хууран мэхлэж бусдыг төөрөгдөлж оруулан 11 иргэнийг залилаж мөнгө авсан.
3. Улаанбаатар хотын харьяат “А” нь бусадтай бүлэглэн иргэдийн фэйсбүүк хаяг руу хууль бусаар нэвтрэн, фэйсбүүк хаягны эздийн нэрийг нэр бүхий 15 хүнээс мөнгө зээлэх нэрийдлээр 70.000-400.000 төгрөг авч залилсан.
4. “О” гэгч нь иргэдэд “Би Батлан хамгаалахын их сургуульд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан, одоо Жанжин штабт ажилладаг, эхлээд 3 сая төгрөгөө миний өгсөн дансанд хий, тэгээд хүүхдийг чинь сургуульд орох болохоор нь Улаанбаатар хот руу дуудна, тэр үед хүүхдээ бэлэн байлгаарай гэж ярьдаг байсан ба тухайн жилийн хичээлийн жил эхлэх үеэр хүүхдүүдийг өнөө маргаашгүй сургуульд оруулна, сургуулийн дарга нартай нь ярьсан” гэх зэргээр итгэл төрүүлэн иргэдээс мөнгө залилан авсан.
Иймд иргэд та бүхэн баталгаагүй мэдээлэлд хууртах, аливаа хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх ажлыг хувийн журмаар шийдэх гэж оролдох, хялбарчлах гэснээсээ болж залилан мэхлэгч этгээдийн олз болж байгааг анхаар.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
