Баян-Өлгий аймагт тарваган тахал гарч, эхнэр нөхөр хоёр нас барлаа гэх мэдээлэл цацагдсан. Аймгийн Онцгой комиссоос өгсөн мэдээллээр, тус аймгийн Ногооннуур сумын нутаг “Талын толгой” хэмээх газарт нас барсан иргэн Т-гээс авсан дээжийг хурдавчилсан тестээр шинжлэхэд урьдчилсан байдлаар тарваган тахлын үүсгэгч эерэг цагаан мөгөөрсөн хоолойн агууламжид нян харах аргаар хоёр туйл нь тод будагдсан сөрөг савханцар илэрчээ.
Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын 319 тоот захирамжаар Өлгий сумын хэмжээнд хорио цээрийн дэглэм тогтоож, орох, гарах цэгүүдийг өнөөдрөөс хаалаа. Хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан Өлгий сумын нутаг дэвсгэрт олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хугацаагаар хориглож, аймгийн төв болон Бугат сумын сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа, хот, сум хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоогоод байна.
Түүнчлэн аймаг, сумын Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, ерөнхий болон тусгай мэргэжлийн анги бүрэлдэхүүнийг дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 23:00 цагаас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлжээ.
Шинжилгээний хариу 72 цагийн дотор гарах бөгөөд тухайн хугацаа нь маргааш дуусгавар болох аж.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
