“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2019” арга хэмжээний хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс Их дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, ХАБЭА-н сургалтын төвүүд, аж ахуйн нэгж байгууллагын ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтнуудын дунд ХАБЭА-н шилдэг илтгэлийн уралдааныг зарласан.
Тус уралдааны шилдгийг шалгаруулах арга хэмжээ /2019.05.03/-нд ХНХЯамны 10 давхрын хурлын зааланд амжилттай болж өндөрлөлөө.
Уралдааны шүүгчээр ХАБЭА-н Үндэсний хорооны гишүүн, ХАБЭМТөвийн дарга М.Даваабат, тус төвийн газрын дарга П.Энхтайван, МХЕГ-ын хөдөлмөрийн харилцааны хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгс, ХАБЭА-н Үндэсний хорооны гишүүн Р.Ганхуяг, ХНХДСургуулийн ХАБЭМ-н тэнхимийн эрхлэгч Н.Уранчимэг, Монголын ашигт малтмалын тээвэр эрхлэгчдийн Арвин зам холбооны гүйцэтгэх захирал Т.Мөнхсэргэлэн нар ажиллав.
Уралдаанд нийт 17 илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд ХАБЭА-г сайжруулах, осол гэмтлээс сэргийлэхэд олон чухал шинэлэг санаануудыг дэвшүүлсэн илтгэлүүд хэлэлцүүлэгдэж шилдэгүүдээ шалгаруулсан.
1-р байр Д.Батбаатар /Ошми групп ХХК-ийн зөвлөх/
2-р байр Н.Очирбат /Номин констракшнийн инженер/
3-р байр Д.Пүрэвсүрэн /Төв аймаг, Заамар сум, Арнаймган “Улз групп”-ын ХАБЭА-н ажилтан/ нар тус тус шалгарлаа.
Харин тусгай байрын шагналыг ШУТИС-мйн ГУУС ХЭМАБ-ын магистрант Л.Бямбаа, МҮЭ-ийн дэргэдэх ХНХДСургуулийн ХЭМАБ-ын 3-р курсын оюутан Э.Сандаг нар шалгарсан.
Илтгэгч нар ХАБЭА-н ахисан шатны сургалтыг зохион байгуулах, тэр тусмаа хүүхдэд багаас нь ХАБЭА-н мэдлэг, боловсрол олгох, ХАБЭА-н соёлыг эрт төлөвшүүлэх нь чухал гэдэг асуудлыг хөндөж байлаа. Мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд ХАБЭА-н ойлголт хэрэгжилт тааруу, харин томоохон аж ахуйн нэгжүүд ХАБЭА-н сургалт, зааварчилгаа, хууль дүрмээ харьцангуй сайн мөрдөн ажиллаж байгааг судалгаандаа тусгажээ.








ХАБЭА-н багш, эрдэмтэн, эрдэм шинжилгээний ажилтан, ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтнуудын дунд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, эрүүл, аюулгүй ажиллах чиг хандлагыг төлөвшүүлэх, үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулж ажиллагсдыг ажлын байран дахь эрсдэл, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, практикт тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, шинээр бий болж буй ажил хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахин хамгаалах шинэ арга барилыг нэвтрүүлэх улмаар асуудал дэвшүүлэхэд уг илтгэлийн уралдааны гол зорилго оршиж буй юм.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
