Зочид буудлын өрөө болон айлын гэрт гоо сайхны тариа хийж байгаа тухай иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийхэд нэр бүхий хоёр иргэн зориулалтын бус, эрүүл ахуйн шаардлага хангаагүй буюу айлын гэрт эмчилгээний гоо сайхны /PRP, ботокс, филлер/ үйл ажиллагааг мэргэжлийн гоо заслын эмчийн лиценз, зөвшөөрөл, ямар нэгэн бичиг баримтгүйгээр явуулж, хүний нүүрэнд тарилга хийж байсан зөрчил илэрчээ.
Эдгээр иргэд өөрсдийгөө мэргэжлийн хяналтын байцаагч гэсэн бөгөөд хяналт шалгалтаар очсон аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчдад ямар нэг бичиг баримт үзүүлээгүй байна. Мөн шалгалтын явцад хууль, дүрэм, стандартын дагуу шаардлага тавихад илэрсэн зөрчил, дутагдлыг байх ёстой зүйл мэт эсэргүүцэн аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчдыг үг хэлээр доромжилж, цахим сүлжээнд худал мэдээлэл нийтэлсэн байна.
Мэргэжлийн гоо сайхны үйлчилгээ, тарилгыг эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан орчинд мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй эмч гүйцэтгэдэг бөгөөд энэ мэт хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй хүмүүст хандаж өөрийн гоо сайхан, эрүүл мэндээрээ хохирохгүй байхыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Түүнчлэн Мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн нэрийг барьж иргэд, аж ахуйн нэгжийг хууран мэхлэх, дарамтлах үйлдэл гарч байгаа тул тухай бүрт нь Цагдаагийн байгууллага, Мэргэжлийн хяналтын байгууллагад хандахыг зөвлөж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол
Цахим залилангаас сэргийлье
Гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байхыг анхааруулж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн аварга шалгаруулах парламентын мэтгэлцээн арваннэгдүгээр сарын 21-23-нд болно
Морь, нохой, хонь, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
Өнөөдөр улаан бич өдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Энэ бүх гүтгэлэг худал болохыг нотлохын тулд би ажлаа өгч байгаад нэр төрөө сэргээлгэнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Иргэдийнхээ орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжсэн төсвийг УИХ баталлаа
Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ
Улаанбаатарт өдөртөө -9 градус хүйтэн
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан

ИХ ТОМ ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛЖ БААТАР БОЛОХ ШАХАЖ ДЭЭ.ЭМНЭЛЭГ БУРУУ ТАРИА ХИЙЖ БУРУУ ЭМЧИЛЖ ХҮМҮҮСИЙГ АЛЖ ХҮҮХДҮҮДИЙГ ТАХИР ДУТУУ БОЛГОЖ ТҮЛЖ АМЬ НАСЫ НЬ АВДАГ БИЗ ДЭЭ.ЗҮГЭЭР ТӨРӨХ ЭХИЙГ ХҮРТЭЛ АЛЧИХДАГ БИЗ ДЭЭ.БИТГИЙ СҮРЖИГНЭЭД БАЙ.ЭМНЭЛЭГЭЭ САЙЖРУУЛЖ ХЯНАЛТАА ДЭЭШЛҮҮЛ.ХЭДЭН ХАЛТАР ТӨГРӨГ ӨГСӨН БОЛ ТА НАР БӨГСИЙ НЬ ДОЛООГООД Л ГҮЙДЭГИЙГ АРД ТҮМЭН БҮГД МЭДНЭ.АЙЛ ГЭХЭЭРЭЭ БОХИР БАЙДАГ ГЭЖ БИТГИЙ ӨӨРИЙН АМЬДРАЛТАЙГАА ЗҮЙРЛЭЖ БАЙ МАЛ АА.ХҮН ҮХЭХ ГЭЖ БАЙВАЛ ГЭРТ НЬ ТАРИА ХИЙЖ БОЛОХГҮЙ ЮУ МАЛ АА.ДООДОХООСОО ДОР МАЛНУУД ИНГЭЖ АРД ИРГЭДИЙГ ДАРАМТЛАХ ГЭДЭГ ЮМ ДАА.
bi tsadna mednee tsuud udahgui goo saihanii hagalgaa hiih viidee…