Монголын хүүхдийн ордон, Нүхт корпорейт харшид хоёр өдрийн турш өхөөрдөм охид хөвгүүдийн инээд хөөрөөр цалгисан баяр болов. Энэ бол хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа Монгол туургатан хүүхэд багачууд, дизайнер, үйлдвэрлэгчдий нэгтгэсэн “Өхөөрдөм гоёо-2019” наадмын арга хэмжээ юм.
“Өхөөрдөм гоёо” шилдгүүд тодорлоо
Монголын үндэсний хувцасны соёлыг хүүхэд багачуудад түгээн дэлгэрүүлэх зорилготой олон улсын загварын их наадмын эхний өдөр буюу тавдугаар сарын 25-нд уламжлал ёсоор Монголын хүүхдийн ордноо Монгол үндэстний болон үндэсний хэв шинжийг агуулсан гоёлын болон өдөр тутмын хувцасны загварын үзүүлбэрүүдээ толилуулж шилдгүүдээ тодрууллаа.

Тус наадамд оролцогч бяцхан загвар өмсөгчдийн хувьд “ Miss & Gentleman Development” төвд урьдчилсан бэлтгэл сургуулилт хийдэг. Мөн өмнөх жил оролцсон туршлагатай бяцхан авьяастнууд болон Турк хотноо болсон Бяцхан Мисс-ийн олон улсын уралдаанд оролцсон авьяаслаг загвар өмсөгчид үлгэрийн гэмээр гайхамшигтай нарийн ур хийц бүхий гоёмсог бүтээлүүд, үндэсний үйлдвэрлэгчдийн урласан өдөр тутам өмсөх боломжтой өвөрмөц бүтээлүүдийг толилууллаа. Мөн наадамд Өвөр Монголын бүжгийн “Тэмүүлэл” хамтлаг урилгаар оролцож, дуучин A Cool багачууддаа зориулан ая дуугаа өргөн барилаа. Энэ жилийн хувьд тус наадам Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдсан бөгөөд халх, барга, үзэмчин, цаатан ардын хувцасны онцлогийг харуулсан үзүүлбэрүүд оролцсоноороо онцлог. Наадамд нийт 150 гаруй бяцхан загвар өмсөгч, 20 гаруй аж ахуйн нэгж, дизайнерын 22 коллекци 250 орчим хувцсыг үзэж сонирхуулсан юм.

Ингээд наадмын шилдгүүдээр:
Үндэсний хувцасны төрлөөр-Өвөр Монголын “Тэмүүлэл” брэнд
Өдөр тутмын хувцасны төрлөөр-“Хослол” брэнд
Үндэсний элемент бүхий орчин үеийн хувцасны төрлөөр- Sho Sho брэнд
Гоёлын даашинзны төрлөөр-Амар брэнд шалгарч,
Гран при өргөмжлөлийг “Spesial-25” брэнд хүртлээ.
Хүүхдийн инээд цалгисан өдөр

Монгол туургатны “Өхөөрдөм гоёо” наадмын дараагийн нэгэн арга хэмжээ нь “Өхөөрдөм гоёо-Өв соёл” аян. Энэ хүрээнд өнгөрсөн жил Хүүхдийн бэсрэг наадам зохион байгуулж байсан бол энэ жил Нүхт корпорейт харшид бяцхан зочдоо хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, мөн бяцхан авьяастнууд найз нартаа ая дуугаа өргөн, урлагийн тоглолоо үзүүллээ. Хүүхдүүд хөгжилдөн тоглож, хамтдаа дуулан бүжиглэсэн энэ өдрийн хамгийн оргил агшин нь “Өхөөрдөм гоёо” наадамд оролцсон бүх хүүхдүүд оролцогчийн батламж, гарын бэлгээ гардан авсан үе. “Өхөөрдөм гоёо” наадамд оролцогчийн батламжийг гардуулахдаа зохион байгуулагч “Дэлхийн Монгол Угсаатан эх үрсийн нийгэмлэг”-ийн ах, эгч нар нь наадамд оролцогч хүүхэд бүрийн хүүхэд насны хамгийн сайхан гэгээн дурсамж нь болон цаашид илүү ихийг сурч бүтээх урам зориг болох болтугай гэж ерөөж байсан. Дашрамд сонирхуулахад тэд оролцогч хүүхэд бүрт Монгол үндэсний онцлог бүхий түлхүүрийн оосор, хичээлийн хуваариа бичих календарь, Монгол үлгэрийн болон зурган ном, хүүхдийн дуртай амттанг багцалсан бэлэг гардуулсан юм.

“Хүүхдийн инээмсэглэл дор Монгол туургатны эв нэгдэл энхжин батжиг” уриан дор зохиогддог тус наадмын бас нэг уламжлал болсон арга хэмжээ бол “Хүнлэг сэтгэл” хүмүүнлэгийн ажил. “Дэлхийн Монгол Угсаатан эх үрсийн нийгэмлэг” нийгэмлэг Ёс зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран монгол ёс заншил хийгээд монголчуудын уламжлалт ёс суртахууны хүмүүжил төлөвшлийг хүүхэд багачуудад хэрхэн өвлүүлэн уламжлуулах талаар анхаарч ажилладаг. Хүмүүнлэгийн ажлын хүрээнд өнгөрсөн зорилтот бүлгийн 250 хүүхдийг иж бүрэн хувцасласан бол энэ жил алслагдсан сумын цэцэрлэг буюу Дундговь аймгийн Гурвансайхан сумын цэцэрлэгийн тоглоомын талбайг иж бүрэн тохижуулах, гаднах талбайг жимсний модоор цэцэрлэгжүүлэх ажлыг эхлүүлээд байгаа аж.
Ийнхүү хоёр өдрийн турш үргэлжилсэн “Өхөөрдөм гоёо 2019” наадам амжилттай болж өнгөрлөө.
Хүүхдийн инээмсэглэл дор Монгол туургатны эв нэгдэл энхжин батжиг.
Зураг:Өвөр Монголын зочид


Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны давос” чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 100 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Өнөөдөр улаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
Өнөөдөр улаан бар өдөр
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад ө
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн ав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эх
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
