НЭМГ-аас “Эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг дэмжих жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвөөс “0-5 хүртэлх насны хүүхдийн суурь эмгэгийг эмчлэн эрүүлжүүлье” аяныг хэрэгжүүлж эхэллээ.
Энэ дагуу Өрхийн эрүүл мэндийн төвүүдээс суурь өвчтэй хүүхдүүдийн судалгааг авч, стандартын дагуу эмчлэн эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Зуны чийрэгжүүлэлтийг хийснээр тухайн хүүхдийн дархлаа сайжирч томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед өвчлөлд өртөх эрсдэл бууруулах чухал ач холбогдолтой юм. Тиймээс 0-5 хүртэлх насны хүүхдүүдэд чийрэгжүүлэлт хийх ажлыг ирэх аравдугаар сар хүртэл зүохион байгуулахаар төлөвлөжээ.
Чийрэгжүүлэх ажлын хүрээнд хүүхдийн биеийн жин, өндрийг хэмжих, хооллолтод нь үнэлгээ хийж, хүүхдийн эмчийн үзлэгт хамруулснаар тухайн хүүхдийн онцлогт тохирсон эмчилгээний төлөвлөгөөг гаргаж, эмчилгээг эхлүүлнэ. Мөн хүүхдэд зориулсан иллэг, шар сүү болон хар цайгаар угаах угаалга, хүүхдийн зохистой хооллолтын талаарх эцэг эхчүүдэд зориулсан хичээл зэрэг цогц ажлыг тус төвийн эмч, мэргэжилтнүүд хийж байна.
Чийрэгжүүлэлт эмчилгээний нэг курс нь 10 хоногийн турш үргэлжлэх бөгөөд уг хугацаанд хүүхдийн эмч хяналтын үзлэгийг тогтмол хийх юм. Эмнэлгийн тухайд хүүхдүүдийг хоёр ээлжээр хүлээн авч буй бөгөөд нэг ээлжинд 35 хүүхэд хамрагдана. Энэ маягаар ирэх аравдугаар сарыг хүртэл 460 орчим хүүхдийг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.
0-5 хүртэлх насны хүүхдүүдийг “Зуны чийрэгжүүлэлт”-д хамруулж байна
2019 оны 07-р сарын 23 өдөр, 12 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
