Монголд анх удаа IPTV, интернэт, суурин утсыг хослуулан гурвалсан үйлчилгээг нэвтрүүлж, хэрэглэгчдийн анхаарлыг татсан “Юнивишн” компани хэл аманд орох нь тун амархан.
Интернэтийн хурднаас бол үргэлж асуудалд орж, хэрэглэгчдээсээ гомдол сонсдог тэд нар энэхүү асуудлаа шийдэж интернэтийн хурдаа 10 дахин нэмсэн тухай мэдээлэл хүргэлтийг өчигдрөөс эхлэн цацаад байгаа билээ. Харин хэрэглэгчдийн хувьд энэ талаар үнэн эсэхэд эргэлзсэн тухай тайлбарыг сошиал орчинд илэрхийлээд байгаа юм. Харин энэ талаарх мэдээллийг баталгаажуулахаар Юнивишн компанийн лавлах руу холбогдон тодрууллаа.
– Сайн байна уу, танай компани интернэтийн хурдаа 10 дахин нэмсэн гэдэг үнэн үү ?
– “Манай байгууллага өрхийн интернэт хурдаа 10 дахин нэмсэн нь үнэн. Зарим багцын хувьд 20 дахин нэмэгдсэн байгаа.
– Интернэтийн хурд нэмсэн нь бүх багцад хамаарах уу?
– Гагцхүү S багцын хэрэглэгчдийнх нэмэгдээгүй бөгөөд тухайн багцын хэрэглэгчид маань 3000 төгрөг төлөөд багцаа ахиулаад 10 дахин нэмэгдсэн хурдаар интернэтээ ашиглах боломжтой” гэж хариуллаа.
Үргэлжлүүлэн үнэ нэмэгдсэн эсэх талаар тодруулахад:
– Багц ингэж шинэчлэгдсэнээр үнэд ямар нэгэн өөрчлөлт орсон болов уу?
– “Интернэтийн хурд 10-20 дахин нэмэгдсэн хэдий ч багцын үнэд ямар ч өөрчлөлт ороогүй. Харин S багцын хэрэглэгчид л багцаа ахиулахад 3000 төгрөг төлж байгаа”
– Интернэтийн хурд автоматаар нэмэгдэх үү эсвэл хэрэглэгчээс ямар нэгэн зүйл хийх шаардлагатай юу?
– Интернэтийн хурд нэмэгдсэнтэй холбоотойгоор хэрэглэгч заавал салбар дээр биеэрээ ирж гэрээгээ шинэчлэх шаардлагатай. Ингэж байж л шинэчлэгдсэн хурдаар интернэтээ ашиглах боломжтой. Тэгэхээр хэрэглэгч та өөрт ойр байрлах салбарт хандан заавал гэрээгээ шинэчлэх шаардлагатай. Хуучин гэрээг авчрах шаардлагагүй, иргэний үнэмлэхтэйгээ байхад л болно.
Ямартай ч интернэтийн хурд муу гэсэн гомдлыг хэрэглэгчдээсээ багагүй сонсдог байсан Юнивишн ХХК ийнхүү хурдаа нэмснээр хэсэгтээ л хэрэглэгчдээсээ гомдлын үг хүлээж авахгүй бололтой.

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
