Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сард 64.8 мянган эх амаржиж, 65.3 мянган хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 657 (1.0 %)-гоор, амьд төрсөн хүүхэд 754 (1.2%)-өөр нэмэгдсэн байна. Энэ оны 10 дугаар сард 6688 эх амаржиж, 6745 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 147 (2.2%)-гоор, амьд төрсөн хүүхэд 148 (2.2%)-аар нэмэгджээ.
Улсын хэмжээнд нялхсын эндэгдэл 2019 оны эхний 10 сард 855 болж, өмнөх оны мөн үеэс 11 (1.3%)-ээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1031 болж, өмнөх оны мөн үеэс 58 (5.3%)-аар буурсан байна. Нялхсын эндэгдэл энэ оны 10 дугаар сард 84 болж, өмнөх сараас 6 (6.7%)-гаар, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 101 болж, 9 (8.2%)-өөр тус тус буурчээ.
Нялхсын эндэгдлийн түвшин (1000 амьд төрөлтөд ногдох) 2019 оны эхний 10 сард 13 болж, өмнөх оны мөн үетэй адил түвшинд, тав хүртэлх насны хүүхдийнх 16 болж, өмнөх оны мөн үеэс 1 хүүхдээр буурсан байна. Нялхсын эндэгдлийн түвшин (1000 амьд төрөлтөд ногдох) 2019 оны 10 дугаар сард 12 болж, өмнөх сараас 2-оор, тав хүртэлх насны хүүхдийнх 15 болж, 2 хүүхдээр тус тус буурчээ.
Энэ оны эхний 10 сард 64.8 мянган эх амаржжээ
2019 оны 11-р сарын 19 өдөр, 11 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )


Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
