Томуугийн дэгдэлт түүнээс хэрхэн сэргийлэх талаар их эмч С.Дүүрэнжаргал эмчтэй ярилцлаа.
– Энэ жил Улаанбаатарчууд утаанаас салж ханиад томуу бага байна гэсэн таатай мэдээтэй байгаа. Гэвч хүйтний эрч чангарахтай зэрэгцээд томуугийн дэгдэлт нэмэгдэнэ гэсэн мэдээлэл байна?
– Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад утааны харагдах байдал багассан ч ханиад томууны дэгдэлт өндөр хэвээр байна. Учир нь агаарт агуулагдах хорт бодисын хэмжээ хангалттай сайн буураагүй байна. Өмнөх онд өдөрт 50-60 хүүхэд дүүргийн эрүүл мэндийн төвүүд ханиад томуугийн зовиурын улмаас хандаж байсан бол өнөө жил энэ тоо ижил хэмжээнд байна.
– Томуугийн дэгдэлт ер нь цаашид нэмэгдэх хандлага байгаа юу?
– Жил бүрийн 11 дүгээр сарын дундаас 2 дугаар сарын сүүл хүртэл томуугийн дэгдэлт хамгийн өндөр байдаг. Энэ жил ч мөн эдгээр саруудад дэгдэлт их байхаар харагдаж байна. Гол нь жил бүр томуугийн вирус хувьсан өөрчлөгддөгт асуудал бий. ДЭМБ-ын судалгаагаар энэ жил Азийн бүс нутагт хамгийн хоруу чанар өндөртэй вирусээр томуугийн А хүрээний H1N1, H3N2, Б хүрээний Викториа, Ямагата гэсэн 2 төрлийн вирус нэрлэгдсэн. Манайд ч энэ төрлийн вирусийн дэгдэлт их байх магадлалтай.
– Эдгээр вирусээс хамгаалах онцгой зөвлөмж бий юу?
– Ер нь томуугаас хамгаалах хамгийн эхний бөгөөд үр дүнтэй арга бол дархлаажуулалт. Томуугийн вирусийн хувьсан өөрчлөгдөх чанараас хамаарч ДЭМБ жил бүр тухайн жилд хэрэглэх вакцины төрлийг баталдаг. Энэ жилийн тухайд дээрх 4 төрлийн томуугийн вирүсээс хамгаалах 4-р үеийн вакциныг зөвлөж байгаа. Манай улсад ч 4-р үеийн вакцин ороод ирчихсэн.
Тиймээс аль болох дархлаажуулалтад хамрагдаж гэр бүл, үр хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалах нь чухал. Мөн дулаан хувцаслаж, халуун бүлээн шингэн, шим тэжээлтэй хоол ундыг хэрэглэн шаардлагагүй бол олон нийтийг хамарсан арга хэмжээнээс зайлсхийх хэрэгтэй. Түүнчлэн өрөөний агаарыг сэлгэж, чийгтэй цэвэрлэгээ хийх, гараа тогтмол угаах нь томуугийн вирус халдах эрсдлийг тодорхой хувиар бууруулдаг.
– 4-р үеийн вакциныг онцолж байгаа шалтгаан юу вэ, өмнөх жилүүдэд хийгдэж байсан вакцинаас ямар ялгаатай вэ?
Манай улс өмнө нь 3-р үеийн вакцинаар иргэдээ дархлаажуулж, томуугийн дэгдэлтээс сэргийлж ирсэн. Энэ нь 3 төрлийн л вирусээс хамгаалдаг гэж ойлгож болно. Харин шинжлэх ухааны ололтын үр дүнд дараагийн шатны буюу 4-р үеийн томуугийн вакцин нь 4 төрлийн вирусээс хамгаалах боломжийг олгож байгаа юм. Тиймээс илүү сайн дархлаа, хамгаалалт болно гэсэн үг.
Өмнөх жил хийлгэсэн вакцин энэ жил хамгаалах уу?
Дээр хэлсэнчлэн томуугийн вирус маш хувирамтгай учраас жил бүр тухайн жилийн дэгдэлтэд зориулан өндөр үр дүнтэй байх вакциныг үйлдвэрлэдэг. Мөн томуугийн вакцин нь нэг жилийн хугацаанд л таныг томуугаас сэргийлэх боломжийг олгодог учраас жил бүр тогтмол томуугийн вакциндаа хамрагдаж байхыг зөвлөж байна.
– Өнгөрсөн жил хийлгэсэн вакцин зарим хүмүүст харшил өгсөн тухай мэдээлэл байсан. Тиймээс харшилдаг хүмүүс яах ёстой вэ?
Ер нь вакцинд харшилж байгаа ихэнх хүн өндөгний харшилтай байдаг. Учир нь вакциныг өндөгний уурганд өсгөвөрлөж гаргаж авдагаас улбаатай. Энэ жилийн хувьд манай улсад өндөгний уурганд биш эсийн өсгөвөрт тулгуурлаж гаргасан 4-р үеийн вакциныг нэвтрүүлээд байгаа. Энэ нь өндөг, тахианы мах болон бусад төрлийн харшлын суурьтай хүмүүст айх аюулгүй болсон гэсэн үг.
Мөн жирэмсний 3 сартайгаас болон 3-аас дээш насны хүн бүр хийлгэх боломжтой. Насанд хүрэгчид вакцин хийлгэх нь хүүхдээ хамгаалах хамгийн чухал зүйл. Манай зарим эхчүүд хүүхэд маань гэртээ байгаа хэрнээ ханиад хүрээд хатгаа болчихлоо гэдэг. Гэтэл том хүн вирүсийн халдвар авчихаад хүүхэддээ халдаагаад байгаагаа мэддэггүй. Хүүхдийн дархлаа 5 нас хүртэл сул байдгаас халдварт амархан өртөж байна гэсэн үг.
Энэ төрлийн вакциныг хаана хийлгэж болох вэ?
Одоогоор Интермед, Халиун, Марал, Зууннаст, Баясгалан, Эрин зэрэг эмнэлгүүдэд хийгдэж байгаа. Дархлаажуулалтад хамрагдахыг хүссэн иргэд эрүүл мэндийн лавлах 1800-1801 дугаарт холбогдож өөрт хамгийн ойр байгаа эмнэлгийн мэдээллийг авах боломж бий.
– Вакциныг ер нь хэдийд хийлгэх ёстой вэ? Одоо хийлгээгүй байгаа хүмүүс хийлгэж болох уу?
– Дархлаажуулалтад хамрагдах хамгийн тохиромжтой хугацаа нь 10 дугаар сарын дундаас 12 дугаар сарын хагас хүртэл байдаг боловч одоо хийлгэхэд огт оройтоогүй. Томуугийн дэгдэлт үүсч болох хугацааг олон улсын байгууллагууд 10 дугаар сараас 5 дугаар сар хүртлэх хугацааг онцолдог. Манай хоёр хөрш болох ОХУ, БНХАУ болон манай орны хувьд томуугийн вирусийн халдвар тархах, дгдэлт идэвхижих сарууд бол 11-2 дугаар сар тул та боломжтой үедээ хийлгэж болно.
– Вакцин хийлгэх гэж байгаа хүн юуг мэдэх ёстой вэ?
– Вакциныг бусад төрлийн халдвар аваагүй, халуураагүй, уушигны үрэвсэлт өвчнөөр өвдөөгүй үедээ хийлгэх нь хамгийн тохиромжтой. Тиймээс та одоо ханиад томуугийн шинж тэмдэгтэй байгаа бол өвчнөө эдгэртэл түр хүлээгээд эмчтэй зөвлөн дархлаажуулалтад хамрагдаж болно.
Вакцин хийлгэхээр очихдоо дулаан хувцаслаж ороолт малгайгаа заавал өмсөөрэй. Вакцинаа хийлгэсний дараа 30 минут эмчийн хяналтад байх нь чухал. Мөн 3 хоног даарахгүй, халуун бүлээн хоол унд хэрэглэн сайн унтаж амрах нь дархлааг улам сайн тогтоодог юм шүү.
– Бидэнтэй ярилцсанд баярлалаа.
Та бүгдэд мөн баярлалаа. Бас өөрийнхээ эрүүл мэндэд анхаарч энэ ярилцлагыг уншсан танай уншигчдад ч баярлалаа. Эрүүл мэндийн тусламж, мэдээлэл хэрэгтэй болвол 1800-1801 дугаарт хандаж зөвлөгөө авч байгаарай.


Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
