БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод энэ сарын 02-ны өдөр шалтгаан тодорхойгүй уушигны хатгалгаа өвчний тохиолдол бүртгэгдэж, 06-ны өдрийн байдлаар Хонконг, Сингапурт нэмж бүртгэгдээд байна. Тус улсын эрүүл мэндийн байгууллага өвчний шалтгаан, эх сурвалжийг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд энэхүү өвчин нь шувууны томуу, мэрскоронавирүс биш болох нь батлагдсан. Иймд ЭМЯ, МХЕГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ зэрэг байгууллагууд хамтарсан эрсдэлийн үнэлгээг хийж, эрсдэлийн түвшин “дунд” зэрэг, идэвхжлийн 1 зэрэгтэй байна гэж үнэлэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч эхэлсэн.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас дараах урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байна.
БНХАУ-аас ирж буй зорчигчдод эрүүл мэндийн хяналт тавьж, асуумж авах, амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрсэн зорчигчийг илрүүлэх, түр тусгаарлах, эрүүл мэндийн тусламж үзүүлж эмнэлэгт шилжүүлэх,
Зорчигчийн халуун хэмжих төхөөрөмж, улсын байцаагч, мэргэжилтнүүдийн хувийн хамгаалах хувцасны бэлэн байдалд анхаарах,
Зорчигчдод сэрэмжлүүлэг мэдээлэл өгөх,
Тээврийн хэрэгсэлд урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийг хийх,
Болзошгүй байдлын үеийн аргачилсан зааврын дагуу бэлэн байдлыг хангах,
БНХАУ-аас импортлогдож буй хүнсний бүтээгдэхүүн, ялангуяа далайн гаралтай бүтээгдэхүүний баримт бичиг, гарал үүсэл, хорио цээр, аюулгүй байдлыг хангуулах, тээвэрлэлт, хадгалалтад анхаарах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
