Улсын филармонийн “Баян Монгол” чуулгыг үүсэн бий болоход тулгын чулууг нь анх тавилцаж, тавь гаруй жил эстрад урлагтай амьдралаа холбож ирсэн нэрт саксофончин, гавьяат жүжигчин, Төрийн соёрхолт Лхагважавын Сүхбаатар 2020 оны нэгдүгээр сарын 05-нд хорвоогийн мөнх бусыг үзүүлж, Монгол түмэнд хүнд гарз тохиолоо.
Л.Сүхбаатар нь Монголын эстрад урлагийн концертын үйл ажиллагаанд өнөөг хүртэл зүтгэж, нийтдээ тавь орчим шинэ уран бүтээлд оролцож, 1100 гаруй тоглолт хийж, давхардсан тоогоор найман сая орчим үзэгчдэд гоцлол хөгжмийн аялгуу болоод ая дуугаа өргөж, зохиолын болон Монгол ардын дуу, гадаад дуугаар урын сангаа баяжуулан 5000 гаруй удаа чадварлагаар дуулсаар ирсэн нэгэн билээ. Тэрбээр дан хөгжмийн болон гоцлол хөгжмийн хоёр пянз гаргаж, радио телевизийн фондод гоцлол дууны 100 гаруй бичлэг хийлгэсэн төдийгүй телевизийн “Учралын уянга”, “Учралын дурсамж” кино концерт, уран сайхны болон баримтат киноны 10 киноны хөгжмийг гоцлон хөгжимдсөн авъяаслаг уран бүтээлч байлаа.
Түүнчлэн Л.Сүхбаатар нь “Баян Монгол” чуулгын хамтаар гадаадын олон улс орноор айлчлан тоглолт хийж, оюутан залуучуудын их наадмуудад оролцож Монголын эстрад урлагийг тив дэлхийд сурталчилахад үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн бөгөөд түүний тайзнаа амилуулсан хөгжмийн зохиолч Б.Нямдоржийн “Бодол”, “Үдшийн аялгуу”, “Хөхөө”, Б.Ганбатын “Нутгаас бичсэн захиа”, С.Мааяагийн “Элээ”, Италийн нэрт хамтлаг “Рикки Повер”-ийн “Мария ээж”, “Английн Жорж Майклийн “Саксафоны гоцлол” зэрэг дуу, хөгжим нь үзэгч, сонсогч түмний сонсох дуртай уран бүтээл болж урын санд нь мөнхөрсөөр яваа билээ.
Тэрбээр дуу хөгжмийн урлагийг залуу хойч үедээ өвлүүлэн уламжлуулах их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулахын сацуу Монголын эстрад урлагт гуч гаруй шавь түрүүлж, тэдгээр нь “Баян Монгол”, “Соёл-Эрдэнэ”, “Камертон”, “Никитон” зэрэг алдар цуутай хамтлагуудад ая дуугаа өргөсөөр явна.
Ангасан талын гандсан хөрсөнд аадрын их усан түрхрэн буух шиг тийм их хүчирхэг алга ташилтыг бүтэн тавин жилийн турш нижигнүүлсэн алдарт “Баян Монгол” чуулгын мөнхийн гэрэлт цагаан хөшөөг босгоход нэрт саксафончин Л.Сүхбаатарын байгуулсан гавъяа мундашгүй их билээ. Үнэндээ хүрсэн бүхнээ инчидхийн зуурт урлаг болгон хувиргаж, хөдөлмөр хэмээх шидэт түлхүүр түүний зүрхэнд шингэсэн юм. Хүслийн тань аясыг дагаад эстрад аялгуу эгшиглэж, хүчирхэг болоод бадрангуй дуу болж цацарсан юм.
Монголын их эстрад урлагийн ертөнцөд таны орон зай онгойж, таны авъяас чадвар үгүйлэгдэх хэдий ч түмний сэтгэлд хоногшиж үлдсэн олон сайхан уран бүтээлээрээ, гэгээн төрхөөрөө та минь бид бүхнийхээ зүрх сэтгэлд үүрд хамт байх болно.
УЛСЫН ФИЛАРМОНИ
МОНГОЛ УЛСЫН БСШУСЯ

“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
