Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн хуралдаан боллоо. Хурлаар газар хөдлөлтийн 2019 оны төлөв байдал, Зөвлөлийн 2019 оны төлөвлөгөөний хэрэгжилт зэргийн талаар сонсож 2020 оны төлөвлөгөөг батлав. Танилцуулгаас үзвэл өнгөрсөн онд Монгол Улсын нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт 45757 удаа газар хөдөлсөн байна. Магнитуд нь 3.5, түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 66 удаа болсноос 20 нь иргэдэд мэдрэгджээ. Улаанбаатар хот орчимд 1010 газар хөдлөлт болсон бөгөөд Эмээлт, Хустай, Авдар, Шархай, Гүнжийн хагарлын дагуу идэвхжилт явагдаж байна. Улаанбаатар хот орчимд 2005 он хүртэл жилд дунджаар 200 орчим удаа газар хөдөлдөг байсан бол 2005 оноос 2-3 дахин, 2012 онд дөрөв дахин, 2013 онд 10 дахин их болж өсчээ.
Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл 2019 онд эрх зүйн орчныг бүрдүүлэх, гамшгаас урьдчилан сэргийлэх үндэсний чадавхийг бэхжүүлэх, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, боловсон хүчин бэлтгэх, иргэд, олон нийтийг дадлагажуулах чиглэлээр 53 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь 70 гаруй хувийн биелэлттэй байна. Энэ онд үлдсэнийг нь бүрэн хэрэгжүүлэхээс гадна газар хөдлөлт бүртгэх, аврах, гал унтраах тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг шууд худалдан авах, гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, төв, орон нутгийн жилийн төсвийн тодорхой хувийг гамшгаас сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангахад зарцуулах зэрэг зорилгоор холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулахаар боллоо.
Шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулгаж, шинээр барихад шаардагдах хөрөнгийг төсөвт тусгах, эм, эмийн хэрэгслийн нөөц агуулах барих, хүнсний болон хүнсний бус бараа, материал, цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг нэмэх, сургууль, цэцэрлэгийг гамшиг, ослын үед хэрэглэх тоног төхөөрөмжөөр хангах, хэд хэдэн аймагт команд-штабын болон иж бүрэн сургууль хийх зэрэг 40 арга хэмжээ авахаар төлөвлөв.
Хуралдааны эцэст Монгол Улсын Шадар сайд, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн дарга Ө.Энхтүвшин:
– Гамшгийн аюулын зарлан мэдээлэх дохиогоор ажиллах дадлага, сургууль зохион байгуулах
– Гамшгийн аюулаас амжиж анхааруулах системийн тоог 20-иор нэмэх тооцоо, судалгаа, хөрөнгийн талаар танилцуулах
– Ашиглалтын шаардлага хангахгүй барилга, байгууламжийг буулгаж шинээр барих ажлыг явцыг салбар бүрээр гаргах, буулгах хөрөнгийг 2021 оны төсөвт суулгах зэргийг үүрэг болгов. Зөвлөл зургаадугаар сард дахин хуралдана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
