Сүүлийн үед сошиал ертөнцөөр тархаад буй, мөн иргэд, олон нийтийн зүгээс асууж тодруулж байгаа зарим зүйлд тодруулга болгон дараах зөвлөмжийг хүргэж байна.
Хаалганы бариулаа даавуу, самбайгаар ороохгүй. Хүний гар хүрч болох бүх л гадаргууг 2 цаг тутамд хлорын уусмал шингээсэн алчуураар арчиж, чийгтэй цэвэрлэгээ хийнэ.
✅Эмнэлгийн нэг удаагийн (гаднах өнгө цэнхэр, дотор тал цагаан өнгөтэй) амны хаалтыг хэрэглэх бөгөөд хамар амаа бүрэн халхлан зүүнэ. Хүн бүр зүүхийг зөвлөхгүй. Ямар нэгэн ханиад, томуу болон амьсгалын замын өвчтэй хүмүүс бусдад халдварыг тараахгүйн тулд зүүвэл илүү зохимжтой.
✅ Гарын ариун цэврийг сайтар сахих. Автобус, галт тэрэг зэрэг олон нийтийн газраар явах, гэртээ орж ирсний дараа, хоол бэлтгэх, идэхийн өмнө, бие зассаны дараа, ам, хамраа цэвэрлэсний дараа заавал гараа савантай бүлээн усаар сайтар угаана. Нүд, хамар, ам загатнасан тохиолдолд гараа угаасаны дараа нүүрэндээ ойртуулна.
✅ Гэр, албан тасалгаа, өрөө байрны агаарт спирт гэх мэт элдэв зүйл цацаж болохгүй. Энэ нь агаар хуурайшихаас гадна харшил, багтраа зэргийг өдөөнө. Харин агаар сэлгэлтийг 15 минут тутамд 3-5 минутын турш хийнэ. Гэхдээ өрөөний агаарын хэмийг хэт хүйтрүүлэхээс сэргийлэх хэрэгтэй.
✅ Аль болох гэртээ хооллох хэрэгтэй. Хүн бүр өөрийн аяга, халбагатай байхаас гадна бусадтай хоол, хүнсийг 1 таваг аяганаас идэхгүй байх, ус, ундаа, тамхийг хувааж хэрэглэхгүй. Олноор хувааж иддэг (солонгос, хятад хоол гэх мэт) ресторан, хоолны газраар хооллохгүй байхыг зөвлөж байна.
Хаалганы бариулаа даавуу, самбайгаар ороох хэрэггүй
2020 оны 01-р сарын 30 өдөр, 15 цаг 46 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
