ЭМЯ-наас шинэкоронавирусийн халдварын нөхцөл байдал ямар байгаа талаар өдөр бүр холбогдох албаны хүмүүсийн хамтаар мэдээлэл хүргэж буй билээ.
ДЭМБ-ын өгсөн мэдээллээр хоёрдугаар сарын 5-н буюу өнөөдрийн 10:00 цагийн байдлаар 24,483 хүн шинэ коронавирусийн халдвар авсан нь тогтоогдож, 426 хүн нас баржээ. Нийт тохиолдлын 99 хувь нь БНХАУ-д бүртгэгдэж байгаа аж.
Харин насны хувьд нийт тохиолдлын 80 гаруй хувь нь 30-70 настай хүмүүс байна. Вирусийн халдварын нууцлалын үе зургаан хоногтой байна. БНХАУ-аас бусад оронд гарч байгаа халдварын тохиолдол дандаа Хубэй мужид аялсан хүмүүсээс илэрч буй юм. Иймээс халдварын голомттой бүс нутгаар аялсан хүмүүс өөрийгөө 14 хоног бусдаас тусгаарлаж, биеийн байдлаа ажиглах хэрэгтэй гэдгийг зөвлөж байна.

Манай улсын хувьд, шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал ямар байгаа талаар Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Манай улсад өнөөдрийн байдлаар шинэ коронавирусийн халдварын тохиолдол албан ёсоор бүртгэгдээгүй. Гэхдээ халдвар бүртгэгдээд байгаа гадны улс орноос зөөвөрлөгдөж орж ирэх эрсдэл өндөр байна. БНХАУ-аас Монголд ирж буй иргэдийн тоо эрс нэмэгдлээ.
Энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж, шинэ коронавирусийн халдвар гарсан орнуудад зорчихгүй байхыг бид иргэддээ зөвлөсөөр байгаа. Гэвч өвчлөл гарсан оронд зорчоод ирсэн Дархан-Уул аймгийн иргэн халуурах шинж тэмдэг илэрсэн. Тухайн иргэн өнгөрөгч сарын 30-нд Сөүлээс-Улаанбаатарын чиглэлд аяласан байгаа юм. Гэхдээ өөрийгөө тусгаарлаж, эрүүл мэндийн байгууллагад хандсан нь сайн талтай.
Иргэд өвчлөл гарсан улс оронд зорчихгүй байх зөвлөмжийг дагах хэрэгтэй байна. Зорчоод ирсэн тохиолдолд томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл амны хаалт зүүгээд, эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа “БНХАУ-аас гадна 23 улсад 159 тохиолдол бүртгэгдэж, нас баралтын тоо 1 байгаа. Сүүлийн 24 цагийн байдлаар зургаан тохиолдол шинээр нэмэгдсэн. Түүнчлэн 7,711 батлагдсан тохиолдолд дүн шинжилгээ хийвэл эрэгтэйчүүдэд зонхилон тохиолдож байгаа. Халдвар нэг сартайгаас 99 нас хүртэл бүх насанд бүртгэгдсэн. БНХАУ-аас бусад улс оронд бүртгэгдсэн тохиолдлууд нь бүгд Хубэй мужид зорчсон өгүүлэмжтэй байгаа учир халдварын голомт болон халдвар гарсан газруудад зорчихгүй байх, зорчсон бол 14 хоног тусгаарлахыг хүсэж байна.
МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд: Бид 2020 оны нэгдүгээр сарын 7-ноос өндөржүүлсэн байдалд шилжин ажиллаж байна. Аж ахуйн нэгжүүдэд эрүүл ахуй, халдвар хамгааллын чиглэлийн зөвлөгөө, албан даалгавар өгч ажилласаар байгаа. Мөн тодорхой давтамжтай хяналт, шалгалтыг явуулсаар байна.
Хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоосон энэ хугацаанд хоёр сургалтын төв үйл ажиллагаа явуулж байсан зөрчил илэрснийг илрүүлж, хариуцлага алдсан нэг аж ахуйн нэгжид торгууль ногдуулсан.
Мөн хүнсний аюулгүй байдлыг хангахад анхааран ажиллаж байна. Энэ хүрээнд эрүүл ахуй, стандартын шаардлага хангаагүй 15 нэр төрлийн 1,166 ширхэг бүтээгдэхүүнийг худалдаанаас татан авч, устгасан.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бич өдөр
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан
ОБЕГ: Алба хаагчид 12 иргэний амь насыг аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ээж, дүү нараа алдсан таван хүүхэд хоёр өрөө байртай болжээ
Наадмын сорилго барилдаанд О.Мөнх-Эрдэнэ харцага түрүүлэв
Монгол Улсад хүүхдийн салбарын хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна
Зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа
Сүхбаатарын талбайд “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026” үзэсгэлэн худал
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
