ЭМЯ-наас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын 11.00 цагийн мэдээлэл боллоо. Мэдээллийг ЭМЯ-ны ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл, ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа, МХЕГ-ын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар, ХХЕГ-ын дарга хурандаа Ц.Мягмардорж, ХӨСҮТ-ийн Захирал Д.Нямхүү нар өглөө.

Хоёрдугаар сарын 11-ний өдрийн 10:00 цагийн байдлаар шинэ коронавирусийн халдвар авсан хүний тоо 43027-т хүрсэн бол 3998 хүн эдгэрч, 1017 хүн нас бараад байна.
МХЕГ-ын мэдээллээр нэгдүгээр сарын 7-ноос хоёрдугаар сарын 11-ны хооронд 86 сэжигтэй тохиолдол илрүүлсний 66 нь Буянт Ухаа, 5 нь Замын-Үүд, 3 сэжигтэй тохиолдлыг Хавиргын боомтоор илрүүлсэн. Өчигдөр нэмж 12 сэжигтэй тохиолдлыг Гашуунсухайт боомт дээр илрүүлж, шинжилгээний сорьцыг ХӨСҮТ рүү явуулаад байна. Монгол Улсын иргэдийг БНХАУ руу дипломат болон эрүүл мэндийн шалтгаанаар явахыг зөвшөөрч байгаа ч эрсдэл өндөр байгааг бодолцож зайлшгүй шаардлагатай биш бол аль болохоор тус улсад зорчихгүй байхыг зөвлөе.

Одоогийн байдлаар ХӨСҮТ-д өчигдөр тусгаарлагдсан нэг хүний шинжилгээний хариу сөрөг гарч үгүйсгэгдсэн. Хөвсгөл аймагт сэжигтэй нэг тохиолдол илэрч шинжилгээний хариу 24 цагийн дараа гарна. Гашуунсухайт боомт дээр тусгаарлагдсан 12 хүний шинжилгээний сорьцыг хүлээн авч хариу гарсан даруйд мэдээлэх болно.

Хил хамгаалах ерөнхий газрын мэдээллээр 26 боомтын хамгийн ачаалалтай байгаа нь Замын-Үүд болон Буянт-Ухаа боомт байна. ОХУ-д хоёр тохиолдол илэрсэн тул Алтанбулаг боомтоор Оросоос орж ирж байгаа болон Орос руу явж байгаа иргэдэд хяналт тавьж байна.
Гашуунсухайт боомтод тусгаарлагдсан 12 хүний шинжилгээний сорьцыг ХӨСҮТ рүү явуулаад байна
2020 оны 02-р сарын 11 өдөр, 16 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
