Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл цахим хуудсаараа дамжуулан уриалга гаргасан байна. Уриалгадаа “Та бүхэндээ өглөөний мэнд хүргэе. Шинэ коронавирусын халдвар хэзээ намжих нь одоогийн байдлаар тодорхойгүй байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос.А.Г: – Улс орон бүр КОРОНА вирусыг цар тахлын хэмжээнд хүргэхгүйн төлөө одоо бололцоотой бүхнээ хийхгүй бол маргааш оройтно гэдгийг анхаарууллаа. Төр, засаг шуурхай шийдвэрүүдийг цаг үеийн байдлыг үнэлэн гаргаж буйг та бүхэн маань мэднэ.
Өвчин хэнийг ч ялгадаггүй билээ. Иймээс МОНГОЛ хүн бүрээ халдвараас хамгаалахад иргэд, олон нийтийн оролцоо тун чухал. Төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, компаниуд өөрийн ажилчид, тэдний ар гэрийг, СӨХ оршин суугчдаа, нийгмийн ажилтан баг, хороо,хэсгийн дарга нар харъяа иргэдтэйгээ тулж санаачлагатай ажиллах шаардлагатай. Яаж ажиллах юм? Юу хийх юм гэж үү? Энэ их энгийн.
Төр, засаг, Улсын онцгой байдлын комисс, Эрүүл мэндийн яам гээд иргэд, улс орноо аюулт өвчнөөс хамгаалахын төлөө гаргаж байгаа шийдвэр, авч байгаа арга хэмжээг анхаарч хэрэгжүүлэх, дагаж мөрдөх л учиртай. Үүнд дээр дурдсан болон дурдагдаагүй бүх газар оролцож иргэддээ тусалж тэднийгээ дэмжих.
Улс төрийн намууд, долоон мянга гаруй төрийн бус байгууллага, ахмад, эмэгтэйчүүд, залуучуудын, сурагчдын холбоо Та нар маань одоо л хөдөлдөг цаг шүү. Зохион байгуулалтад орж амны хаалт оёж аптекуудад нийлүүлж үгүйдээ ойр тойрныхноо, гишүүдээ хангацгаая. Орц гарцаа өдөр бүр цэвэрлэж хүн бүрт байнга гараа угаахыг сануулж, ээж аавууд үр хүүхэд, хөгшид хөвөөддөө халуун хоол унд хийж өгч, байгууллагууд ч ажилчдынхаа хоол ундны чанарыг улам сайжруулъя. Бие биендээ шаардлага тавья. Халдвар гарсан орнуудад мэдсээр байж зорчихгүй байя.
Бидний орхигдуулсан дутуу хөтүүг та бүхэн маань нэмээрэй. Ингэж л эрвийх дэрвийхээрээ хөдөлж байж хүн төрөлхтнийг донсолгоод байгаа вирусын давалгаанаас цохилт багатай гарахаас бус цагаан сарын маргааныг үргэлжлүүлэн өрнүүлэх нь оновчтой шийдэл огт бус санагдана. Эцэст нь хэвлэлийнхэндээ хандаж хэдэн үг хэлье. Коронавирусын халдварын тохиолдлыг анхлан мэдээлэхэд тэмүүлэхээс илүүтэй ард түмнээ, ажилчдаа, хүн бүрээ хамгаалахын төлөөх санаачлага бүрийг түгээн дэлгэрүүлэх хөдөлгөөн өрнүүлэхийг уриалж байна. Энэ л сэтгүүлзүйн үүрэг мөн гавъяа билээ. Хэнэггүйн улмаас халдварт өртвөл халаглахад ч оройтсон байхыг харуулсан бодит жишээ бидний өмнө байна. Хэн бэлтгэл сайн хангана тэр ялдаг хуультай. ХАЙРТАЙ ХҮМҮҮСЭЭ ХАМТДАА ХАМГААЛЦГААЯ” гэжээ.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
