Коронавируст /COVID-19/ халдварын нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комиссын шийдвэрээр нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг 02 дугаар сарын 22-ноос 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хязгаарлаж, хөл хорио тогтоосон.
Тус шийдэрийн дагуу 03 дугаар сарын 03-ны өдрийн 06.00 цагт нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг нээснээр авто тээврийн урсгал, хөл хөдөлгөөн хэвийн үеийнхээс гурав дахин нэмэгдсэн юм. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газраас авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоодод зохион байгуулж буй Хяналтын цэгт ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн тоог эрс нэмэгдүүлж, иргэдийн хувьд хүлээгдэл чирэгдлийг бууруулах бэлтгэл ажлыг хангаж ажиллалаа.
Хүнд нөхцөлд 24 цагаар жижүүрлэн ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хувьд нийслэл болон орон нутаг руу чиглэсэн тээврийн хэрэгсэлд 2 талдаа хяналт тавьж, зорчигч бүрийн халууныг хэмжих, эмнэл зүйн асуумж авах, орох гарах хөдөлгөөний талаар асуумж судалгаа хийх, эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл өгөх, коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж тараах байдлаар маш өндөр зохион байгуулалтай ажиллаж байгаа юм.
Тухайлбал, зөвхөн Эмээлт шалган нэвтрүүлэх товчоонд орох гарах урсгалыг есөн эгнээ хүртэл нэмэгдүүлж өчигдрийн байдлаар дүүргийн Эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, резидент зэрэг 21 хүн зогсолтгүй ажилласан байна.
Коронавирусын халдвараас сэргийлэх Нийслэлийн шуурхай штабын албан ёсны мэдээллээс үзвэл, 03 дугаар сарын 03-ны 08:00 цагаас 04-ний өдрийн 08:00 цагийн байдлаар нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоод дээр зохион байгуулж буй Хяналтын цэгт эрүүл мэнд, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт, мал эмнэлгийн 201 албан хаагч хяналт, тандалтын үйл ажиллагааг гардан гүйцэтгэжээ.
2020 оны 03 дугаар сарын 04-ний 08:00 цагийн байдлаар, нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоогоор орсон 33.648, товчоогоор гарсан 20.741 буюу нийт 54.389 тээврийн хэрэгсэл, мөн нийслэл рүү орсон 128.374, нийслэлээс гарсан 62.073 буюу нийт 190.447 зорчигч хяналт, тандалтад хамрагдсан байна. Сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.
Нийслэлийн Засаг даргын тамгын газраас НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол Улс дахь салбартай хамтран хяналтын зургаан цэгт зорчигчдын хөдөлгөөнд тандалт, судалгааг хийж байна.


Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
