Итали улсад шинэ коронавирусний тархалтыг хязгаарлах зорилгоор бүх сургуулийн сургалтыг өнөөдрөөс эхлэн 10 хоногийн турш зогсоохоор болжээ. Мөн спортын тэмцээнүүдийг нэг сарын турш олон нийтэд хаалттай байдлаар зохион байгуулах ажээ. Европын орнуудаас Италид коронавирусний халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдээд байгаа юм.
Италид өнөө өглөөний байдлаар коронавирусээр халдварласан хүний тоо 3000 давж, нийт 107 хүн нас баржээ. Мөн тус улсын 20 мужийн 19-т халдварын тохиолдол илэрчээ.
БНСУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо 293-аар нэмэгдэж, 5621 боллоо гэж тус улсын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээллээ. Тус байгууллагын мэдээлснээр, нас барсан тохиолдлын тоо 33 болж нэмэгджээ. Нас барсан өвчтөнүүдийн дийлэнх нь өндөр настай, архаг хууч өвчтэй хүмүүс байна.
2019 оны 12 дугаар сарын сүүлчээр Хятадын Ухань хотод бүртгэгдсэн шинэ коронавирус тус улсаас гадна дэлхийн 80 гаруй оронд илрээд байгаа билээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамгийн сүүлийн мэдээллээр, Хятад улсаас гадна халдвар авсан хүний тоо 10500 давж, 160 хүн нас баржээ. Хятадаас дэгдэж эхэлсэн коронавирусээр дэлхий даяар 90 мянга гаруй хүнд халдварлаж, уг халдварын улмаас 3200 орчим хүн нас барсан байна.

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
