Шинэ коронавируст халдварын эрсдэл байнгын харанга дэлдсээр байна. Ийм цаг үед ажиллаж байгаа албан хаагч нартаа тусгайлан хандив өргөх, мөн дэмжлэг тусалцаа үзүүлэх сайн үйлсийн аян үргэлжилж байгаа билээ. Энэхүү аянд буян үйлчилгээ, ан үйл эрхлэн явуулдаг “Улаанбаатар буян” ХХК-ийн хамт олон нэгдсэн байна.
Дэлхий нийтийг түгшээж байгаа “Ковид-19″ халдварын тархалтын эсрэг бүх нийтээрээ нэгдэж байгаа энэ цаг үед үүссэн нөхцөл байдлыг даван туулахад зориулан“Улаанбаатар буян” ХХК- ний 190 гаруй ажилчин албан хаагчид нэг өдрийнхөө цалинг хандивлан нийслэлийн гудамж талбайг халдваргүйжүүлэх ажилд хэрэглэгдэх 100 ширхэг нэг удаагийн хамгаалалтын хувцас хэрэглэл, 20 ширхэг ариутгал хадваргүйжүүлэлтийн бодис цацах төхөөрөмжийг нийслэлийн удирдлагуудад гардуулан өглөө.
Буяны үйл ажиллагаа нь цаг үеийн ямар ч нөхцөл байдалд зогсоох боломжгүй онцгой салбар учраас цаг үеийн байдалтай холбоотой мэдээлэл авах зорилготойгоор “Улаанбаатар буян” ХХК- ний Гүйцэтгэх захирал М. Мөнхзаяатай ярилцлаа.
Дэлхий нийтэд үүсээд буй гамшигаас хамгаалах нөхцөл байдалтай холбоотой танай байгууллага хэрхэн ажиллаж байна? Жишээлбэл:олон нийтийн хөл хориотой холбоотой цагийн хязгаарлалт ч юм уу?
Манай байгууллагын үйлчилгээний онцлогоос шалтгаалан үйл ажиллагааг бүрэн зогсоох боломжгүй байдаг. Үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Гэхдээ бид өнөөгийн нөхцөл байдалтай холбоотойгоор нэн тэргүүн үйлчилгээний заал танхим, объектуудын халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагуудаар болон өөрсдийн нөөц боломжинд тулгуурлан тогтмол хийж, ажилчдын болон үйлчлүүлэгчдийн эрүүл аюулгүй орчныг бүрдүүлж хамгаалах хэрэгсэлээр хангахын зэрэгцээ ажлын цагийг богиносгох, 0-12 насны хүүхэдтэй ээжүүдийг гэрээсээ ажиллах нөхцлийг бүрдүүлсэн зэргээртөр засгийн бодлого, шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, дэмжлэг үзүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна.
Мөн Буяны зан үйлийн холбоо, Олон Улсын Оршуулгын Холбооны гишүүн байгууллагын хувьд туршлага судлах, мэргэжлийн зөвлөмж зааварчилгаа авч ажилладаг. Одоогын үүсээд байгаа нөхцөлбайдалтай холбоотой болзолшгүй үед бэлэн байх шаардлагатайг анхааруулан тусгайлан боловсруулсан зөвлөмж Олон Улсын Оршуулгын холбооноос бидэнд өгч байна.
Энэхүү Коронавируст халдвараар нас барагсадыг хэрхэн оршуулж байгаа талаар болон түрүүний дурдсан болзошгүй үед бэлэн байх талаар жаахан тодруулахыг хүсч байна.
Олон улсын оршуулгын холбооны зүгээс ирүүлж буй мэдээлэл зөвлөмжөөр
- Засгийн газар, Эрүүл мэндийн яамандаа хандан болзошгүй үед хэрхэн ажиллах, ямар арга хэмжээ авах талаар заавар зөвлөмж авах.
- Энэ халдвараар нас барсан цогцосыг чандарлаж оршуулах,
- Нас барсан хүмүүстэй харьцахаас өмнөх хамгаалах, халдваргүйжүүлэх арга хэмжээг бүрэн авах, уг өвчнөөр нас барсан цогцостой харьцах оршуулгын ажилтнуудад аюулгүй ажиллагааны зааварчлагыг тусгайлан өгч, хяналт тавих гэх мэт.
МөнЭрүүл мэндийн сайдын 2020 оны 3 сарын 4-ны өдрийн А/153 тушаалаар батлагдсан “Коронавируст халдвар (COVID19)-ын батлагдсан болон сэжигтэй цогцсыг оршуулахад баримтлах түр заавар”-т заасны дагуу Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн удирдлага, зааврын дор чандарлах үйл ажиллагааг халдвар хамгаалал, био аюулгүйн шаардлагад нийцүүлэн зохион байгуулах зорилгоор тусгайлсан тохижилтын ажил гүйцэтгэх, материаллаг баазыг бүрдүүлэх, дотоод журам, зааврыг батлан холбогдох ажилчдад таниулах гэх мэт бэлэн байдлыг бүрэн хангаад байна.
Танай компанийн ашиглаж байгаа чандарлах зуух нь олон улсын хэмжээнд тавигдаж байгаа стандарт шаардлагуудыг хангаж байгаа юу?
Манай компани байгууллагдсан цагаасаа эхлэн Монгол улсын холбогдох дүрэм журам стандартуудыг мөрдөж ирсэн. 2012 оноос эхлэн олон улсын хэмжээнд мөрдөгддөг Чанарын менежментийн ISO14001, Байгаль орчны менежментийн ISO14001, Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын ISO45001 стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлээд баталгаажилтыг хангаж ирсэн. Одоо 7 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа учраас хөрсөн дээрээ бүрэн буулгаж чадсан гэж үзэж болно.
Чандарлах зуухны хувьд бид дээрх стандартуудын шаардлага хангасан дэвшилтэт технологуудыг нэвтрүүлсээр ирсэн. Хамгийн сүүлд 2017 онд АНУ-ын Las Begas хотноо зохиогдсон “Олон Улсын Оршуулгын Холбооны их хурал, үзэсгэлэн,худалдаа”-наас дэвшилтэт технологийн гэрчилгээ авч, борлуулалтаараа дэлхийд тэргүүлсэн тоног төхөөрөмжөөр технологийн шинэчлэл хийсэн.
Байгаль орчинд ээлтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чанарын үзүүлэлттэй, агаар цэвэрүүлэх шүүлтүүртэй уг зуухыг Герман, Чех болон Ази, Европын олон орнуудад мөн ашигладаг. Энэ зуухнаас агаарт хаягдах хаягдал нь Монгол улсын төдийгүй Европын стандарт шаардлагад нийцсэн байдаг юм.
Мэдээлэл өгсөн танд баярлалаа. Танд нэмж хэлэх зүйл байна уу?
Дэлхий даяар цар тахалын бодит аюул нүүрлээд буй энэ үед Монгол улсын засгийн газар, нийслэлийн удирлагын зүгээс гаргаж буй бодлого шийвэр хэрэгжүүлж арга хэмжээ, тэдгээрийн хэрэгжилтийг ханган ард түмнийхээ эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөөх хариуцлагтай үйлсэд бие, сэтгэлээ зориулан ажиллаж буй бүх хүмүүст гүнээ талархаж, дэмжиж байгаагаа хамт олныхоо зүгээс илэрхийлье.
Та бүхэнд ажлын амжилт хүсэн ерөөе. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, х
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад ө
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн ав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эх
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
