Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.04.02/ ээлжит мэдээлэл хийлээ.
– Монгол Улсад коронавируст (COVID-19 халдвар нэмж бүртгэгдээгүй байна.
– Гаднаас зөөвөрлөгдөн ирсэн буюу нийт батлагдсан тохиолдлын тоо 14 бөгөөд түүнээс 2 нь эмчлүүлж, бүрэн эдгэрснээр гэрийн тусгаарлалтанд шилжээд байна.
– Дархан-Уул, Сэлэнгэ аймгаас тус бүр нэг сэжигтэй тохиолдол илэрсэн бөгөөд хоёулаа уушгины хатгалгаа өвчний оноштой байна.
– Дархан-Уул аймагт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдол нь ОХУ-аас ирсэн оюутан бөгөөд 14 хоногийн тусгаарлалтанд байсан учраас ойрын хавьтал байхгүй байна.
– Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдол нь
Турк, Солонгос, Энэтхэг улсад зорчиж ирсэн иргэн бөгөөд ойрын хавьтал бүхий 2 хүнийг мөн тусгаарлалтанд шилжүүлсэн байна.
– Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор өмнө нь зорчиж ирсэн, зохих хугацаанд тусгаарлагдсан 26 иргэнийг өнөөдөр ХӨСҮТ-ээс гаргаж, гэрийн тусгаарлалтанд шилжүүлж байна.
– ХӨСҮТ /192/, Цэргийн төв эмнэлэг /42/, Замын-Үүд /32/ болон тандалт, судалгаанд хамрагдсан /5/ иргэн буюу нийт 273 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирусын халдвар илрээгүй байна.
– Улсын хэмжээнд тусгаарлах байруудад нийт 2171 хүн ажиглалт, хяналт, тандалт, шинжилгээнд хамрагдаж байна.
– ХӨСҮТ тусгай үүргийн онгоцоор зорчиж ирэх иргэдийг хүлээн авах бэлтгэл ажлыг хангаж, нийт 74 хүн хүлээн авахад бэлэн болсон байна.
Эх сурвалж: #ЭМЯ

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
