Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 1-17 тоотод байрлах “Скала” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар тус компани нь ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлгүй бөгөөд спирт денатурат 1.4 тн-ийг үйлдвэрлэн, худалдан борлуулсан нь Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.7-д заасныг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу шийтгэл оногдууллаа.
Скала ХХК нь 2020.04.16-ний өдөр 25 мл-ээр савлагдсан гар халдваргүйжүүлэх гель-ийг хүнсний худалдааны ТҮЦ-т худалдан борлуулж байсан үйлдэл дээр нь зөрчлийг илрүүлж, 200 ширхэг 25 мл-ээр савлагдсан гар халдваргүйжүүлэх гелийг хураан авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явууллаа.
Тус компани нь халдваргүйтгэлийн бодис үйлдвэрлэх, худалдах, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлгүй, мэргэжлийн ажилтангүй, стандартын шаардлага хангасан ажлын байргүй, “АПУ” ХХК-аас этилийн техникийн спиртийг 700 литр авсан болох нь шалгалтын явцад баримтаар тогтоогдсон бөгөөд тус компанийн үйлдвэрлэсэн чанарын баталгаажилтгүй, хаяг шошгын зөрчилтэй, стандартын шаардлагад нийцээгүй гар халдваргүйжүүлэх гелийг худалдан авахгүй, хэрэглэхгүй байхыг иргэдэд анхааруулж байна.
Стандартын шаардлагад нийцээгүй гар халдваргүйжүүлэх гелийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна
2020 оны 04-р сарын 17 өдөр, 16 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
