Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.04.26/ ээлжит мэдээлэл хийлээ.
Монгол Улсад коронавируст “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдлын тоо нэгээр нэмэгдэж, нийт 38 боллоо.
-Тухайн тохиолдол нь ОХУ-ын Москва хотын Төмөр замын дээд сургуулийн оюутан бөгөөд Алтанбулагийн боомтоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан байжээ.
-Өнөөдрийн байдлаар, ОХУ-аас ирсэн 32 оюутны 21 нь халдвартай болох нь батлагдаад байна.
-2020.04.25-нд ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн лабораторид нийт 209 (PCR) шинжилгээ хийжээ.
-ХӨСҮТ-ийн 2 лаборатори:
– Налайх, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгээс тандалт, судалгааны зорилгоор цуглуулсан 9 сорьцонд халдвар илрээгүй.
-Дархан-Уул аймгийн лаборатори:
– Алтанбулагийн боомтоор ирсэн 32 хүний шинжилгээнд халдвар илрээгүй.
-ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30, ажиглалтад байсан 137 хүний гурав дахь удаагийн давтан шинжилгээгээр 1 хүнд “Ковид-19” илэрсэн нь энэ юм.
-2020.04.24-нд Дорноговь аймагт илэрсэн 1 сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу “сөрөг” гарч, халдваргүй болох нь батлагдлаа.
-Нийт батлагдсан 38 тохиолдлын 9 нь эдгэрч эмнэлгээс гарсан бол, 29 нь ХӨСҮТ-д эмчилгээ, шинжилгээ, тандалт, судалгаанд хамрагдаж байна.
-Франц улсын иргэний биеийн байдал эрс сайжирсан ч цэрний шинжилгээнд халдварын вирус цөөн тоогоор тоологдож байгаа аж.
-Улсын хэмжээнд тусгаарлах байруудад 743 хүн ажиглалтад байгаа бөгөөд 315 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна.
Эх сурвалж: #ЭМЯ

Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
