БНХАУ-ын Энхтайван, хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар барих 50 ортой хүүхдийн эмнэлгийн шав тавих ёслол өнөөдөр боллоо. Уг эмнэлэг Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн хашаанд баригдах юм.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Улаанбаатар хотын эмнэлгүүдэд 933 хүүхдийн ор бий. Харин ханиад томууны улирлын үед 1,500 ор шаардлагатай болдог. Энэ үед төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг, дүүргийн эмнэлгийн том хүний орыг хүүхдийн ор руу шилжүүлэх гэх зэргээр зохион байгуулснаар сүүлийн гурван жилд хүүхдүүдээ коридорт хэвтүүлээгүй.

Бид 1,000 орны асуудлыг шийдвэрлэхийг зорьж байгаа. Шат дараатайгаар хэрэгжүүлэх энэ арга хэмжээнд БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сан тусалж байгаад талархаж байна.
Хагас жилд багтаан Сонгинохайрхан дүүрэгт 200 ортой жишиг эмнэлэг ашиглалтад орно. Мөн Хан-Уул, Чингэлтэй дүүрэг 200 ортой жишиг эмнэлгүүдийг ашиглалтад оруулах юм. Ингэснээр иргэд гуравдугаар шатлалын эмнэлгийн үйлчилгээг дүүргээсээ авах боломжтой болох юм” хэмээн шав тавих ёслолын үеэр хэллээ.

Түүнчлэн БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруй хоёр талын төр засгийн харилцаа өндөр түвшинд хүрээд буйг онцлон тэмдэглээд “Төрийн бус байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байна. Үүний нэг жишээ нь өнөөдөр шаваа тавьж буй төсөл юм. Цаашид ийм төслийг олноор хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно” хэмээв.
Хангарьд ТББ, БНХАУ-ын Энхтайван, хөгжлийн сантай хамтран дөрвөн эмнэлэг ашиглалтад оруулжээ

Дээрх эмнэлэг нь БНХАУ-ын Энхтайван, хөгжлийн сан болон “Хангарьд хөгжлийн төв” ТББ-ын хамтын ажиллагааны хүрээнд баригдаж буй тав дахь эмнэлэг болж байна.
“Хангарьд хөгжлийн төв” ТББ нь БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сантай хамтран Улаанбаатар хотын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах хэд хэдэн төсөл хэрэгжүүлээд байна. Тухайлбал
2015 онд Чингэлтэй дүүрэгт хүүхдийн оношилгооны төв,
2018 онд Налайх дүүрэгт 50 ортой хүүхдийн эмнэлэг,
2019 онд Баянзүрх дүүрэгт 50 ортой хүүхдийн эмнэлэг,
2019 онд Хан-Уул дүүрэгт 50 ортой хүүхдийн эмнэлгийг БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар барьж, ашиглалтад оруулжээ.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хүүхдийн эмнэлгийг барихаас гадна нэн шаардлагатай байгаа бүхий л тоног төхөөрөмжөар хангах, эмч мэргэжилтнүүдийг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах цогц арга хэмжээг зохион байгуулдаг аж.

Мөн 2016 онд Төв аймагт 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг барьж, ашиглалтад хүлээлгэн өгсөн байна.
50 ортой хүүхдийн эмнэлгийн шавыг тавилаа
2020 оны 04-р сарын 30 өдөр, 17 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
