БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Засгийн Ордон, Улаан загалмай байгууллагаас коронавируст халдварт өвчинтэй тэмцэхэд зориулан хандивлаж байгаа “Сөрөг даралтат түргэн тусламжийн машин”-ыг Улаанбаатар хотын захиргаанд хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаа 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Монголын улаан загалмай нийгэмлэгийн төв байранд боллоо.
Үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын Гишүүн, Засгийн Газрын гишүүн, Улсын Онцгой Комиссын дэд дарга Н.Энхболд, Эрүүл мэндийн Д.Сарангэрэл БНХАУ-ын Элчин Сайд Цай Вэньруй, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын дэд захирал Д.Хасар, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дарга Т.Пүрэвдаш нарын холбогдох албаныхан оролцов.
Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “БНХАУ-д Коронавируст халдвар анх гараад байсан хүнд цаг үед Монголын улаан загалмай нийгэмлэг 20,000 амны хаалтыг БНХАУ-д хандивлаж байлаа. Эргээд өнөөдөр бид халдварт өвчний үед ашиглах сөрөг даралтат түргэн тусламжийн машиныг хүлээн авч байна. Бид БНХАУ-ын улаан загалмайн нийгэмлэгтэй нягт хамтран ажилладаг бөгөөд гамшиг, осол хүндрэл бэрхшээл тулгарахад нэгнээ дэмжиж ирсэн. Цаашдаа ч хамтын ажиллагаа үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.
Коронавируст халдвартай өвчтөнийг тээвэрлэх зорилгоор тоноглосон сөрөг даралтат түргэн тусламжийн машин нь 350,000 юанийн өртөгтэй халдвартай өвчтнийг зөөвөрлөхөд хэрэглэгдэг. Сөрөг даралтат түргэн тусламжийн машины онцлог нь машин доторх агаарын даралтыг гадаах агаарын даралтаас бага байлгадаг бөгөөд машин доторх агаар чөлөөтэй урсах үед уг агаар гадагш гарахгүй, зөвхөн гаднаас агаар нэвтрэн ордог. Сөрөг даралт нь машин доторх агаарыг нарийн шүүлтүүрээр шүүх ба халдвартай хүнээс гарах нарийн ширхэгт бичил организмыг халдваргүйжүүлсний дараа машинаас үлээн гаргадаг. Ингэснээр хүнд халдвар дамжихаас сэргийлнэ. Халдварт өвчтэй хүнийг тээвэрлэж байгаа үед эмч болон эмнэлгийн ажилтанд халдвар дамжих эрсдэлийг бууруулдаг онцлогтой юм. Уг машин дотор эмнэлгийн яаралтай анхны тусламжийн багаж тоног төхөөрөмжийг суурилуулж өгсөн ба үүнд AII6001A брендийн амьсгалын аппарат, Aricon брендийн зүрхны цахилгаан бичлэгийн 12 сувагтай аппарат, дефибриллятор, хяналтын дэлгэц зэрэг зүйлс багтжээ.
Энэ үеэр Монгол Улсын Их Хурлын Гишүүн, Засгийн Газрын гишүүн, Улсын Онцгой Комиссын дэд дарга Н.Энхболд “БНХАУ-ын Засгийн газраас Коронавируст халдвартай тэмцэхэд шуурхай арга хэмжээ авч, богино хугацаанд халдварыг эрс бууруулж чадсанд талархал илэрхийлье. Дэлхий дахинд цар тахалтай тууштай тэмцэхэд, хохирол багатай даван туулах, хүн амынхаа амь нас, аюулгүй байдлыг хангахад улс орнууд ихээхэн идэвх чармайлт гаргаж байна. Шинэ зорилт, бэрхшээлтэй нүүр тулж байна. Энэ хариуцлагатай үед бидэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгаа БНХАУ-ын Засгийн Газар, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Засгийн Ордон, Улаан загалмайн байгууллагад талархал илэрхийлье. Хоёр орны Улаан Загалмай Нийгэмлэгүүд идэвхтэй хамтран ажиллаж, нийгмийн эрүүл мэндийг дэмжих, халдварт өвчнөөс сэргийлэх, гамшгийн хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэхэд төрдөө нэмэлт хүч болж ажиллаж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бид хамтдаа коронавируст халдвараас сэргийлж, хохирол багатай даван туулж, чадна гэдэгт итгэлтэй байна” гэдгийг онцолсон юм.
Мөн БНХАУ-ын Элчин Сайд Чай Вэньруй “Монгол Улсын Засгийн газар шуурхай арга хэмжээ авсны үр дүнд дотоодод халдвар тархаагүй байна. Энэ бол маш том амжилт. Маш ойр харилцаатай манай хоёр улс бие биенээсээ халдвар авсан тохиолдол гараагүй байгааг би онцлон хэлмээр байна. Энэ нь вирустэй тэмцэхэд бие биенээ дэмжиж, хамтран ажиллаж байгаагийн үр дүн гэдгийг би энд онцолж хэлмээр байна” гэв.

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямба
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
