Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, хүүхдийн үрсийн баярыг угтаж 309 аж ахуйн нэгж байгууллага, 140 иргэн нийт 449 газрыг хамруулан хяналт шалгалт хийгээд байна.
Шалгалтаар 559 зөрчил илрүүлсэнээс 394 буюу 73,7 хувийг газар дээр нь арилгууллаа. Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор улсын /ахлах/ байцаагчийн 249 заалт бүхий 41 албан шаардлага, 65 албан даалгавар хүргүүлж, хадгалалтын горим алдагдсан 9 төрлийн 34 кг, 18 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг устгаж, 30 аж ахуйн нэгжид 28 сая.900 мянга, 35 иргэнд 8 сая 650 мянган төгрөгийн нийт 37 сая 550.0 мянган төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд шийдвэрлэсэн.
Шошгын зөрчилтэй 14 нэр төрлийн 600 ширхэг 1 сая 100 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс татан авалт хийлгүүлж, зөрчлийг арилгуулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаж байна.
Илэрсэн нийтлэг зөрчлөөс дурьдвал:
Эрүүл ахуйн шаардлага хангахгүй шал нь хагарч, дээврээс ус гоожиж ханын шохой хуурч хөгцөрсөн байранд үйл ажиллагаа явуулсан Нью Марс Интернейшнл ХХК,
Ажилчид нь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд бүрэн хамрагдаагүй Жавхлант шарга уулс ХХК, Миний дэлгүүр ХХК, Алтанзулцэцэг ЗБН
Дотоод хяналтын журмаа мөрдөж ажилладаггүй эрүүл ахуйн зохистой дадлыг үйл ажиллагаандаа бүрэн хэвшүүлээгүй Болор тайж ХХК, Жасиун ХХК, Смарт БХД, Сэнртал экспресс Си ви эс ХХК, Макс эксим ХХК, Эси групп, Роял ресурс Монголия ХХК
Зориулалтын тээврийн хэрэгслэлгүй, ахуйн барааг /вок, саван г,мэт/ хүнсний бүтээгдэхүүнтэй хамт тээвэрлэдэг, тээврийн хэрэгслэл нь подон тавиургүй, тээврийн хэрэгслэлээ угааж цэвэрлэж халдваргүйтгэл хийлгээгүй, жолооч, түгээгч эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдаагүй Маргаз трейд ХХК, Болор тайж ХХК, Жасиун ХХК, Эрэс есүхэй ХХК, ХооТолгой ХХК, Миний сүлжээ ХХК
Короновируст цар тахлын үед импортын бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт багасаж, хүмүүсийн худалдан авалт буурсантай холбоотой хугацаа дууссан бараа бүтээгдэхүүн ихэсч байгаа тул иргэд бүтээгдэхүүн худалдан авахдаа хаяг шошгыг сайтар харж сонголтоо хийхийг мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс анхааруулж байна. Энэ жил зөвхөн гэр бүлийн хүрээнд хүүхдийн баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлнэ.
Эцэг эхчүүд хүүхэддээ бэлэг сонгохдоо дараах зүйлийг анхаараарай.
1. Хэт их чихэрлэг бүтээгдэхүүн сонгохгүй байх. Дундаж хэмжээтэй ундаа жүүсэнд гэхэд ойролцоогоор 50-80гр сахар агуулагддаг бөгөөд энэ нь таны хүүхдэд шүд өвдөх, харшил үүсгэх богино хугацааны нөлөөтэйгөөс гадна цаашлаад зүрх судас, бөөрний өвчлөлд нөлөөлөх сөрөг үр дагавартай юм.
2. Амархан муудах, хадгалалтын нарийн горим шаарддаг бүтээгдэхүүн боосон бэлгийг худалдан авахгүй байх. /Жишээ нь, бүржмэл чихэр, кремтэй нарийн боовны төрлийн бүтээгдэхүүн гэх мэт/
3. Хямдрал нэрийн дор худалдан борлуулж буй хүнсний бүтээгдэхүүний хугацааг сайтар харж авах,
4. Бялуу, хиам зайдсан бүтээгдэхүүн, өндөг гэх мэт түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчний хэмд хадгалж, тэр өдөртөө хэрэглэж дуусгах.
5. Халууны улиралд худалдан авсан хүнсний бүтээгдэхүүнээ автомашиндаа удаан хугацаагаар хадгалахгүй байх
Гудамж талбайд ил задгай, машины ард болоод худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүнээс авахгүй байх. Дулааны улиралд олон цагаар нар, салхинд байгаа бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй, хүний биед сөргөөр нөлөөлдөг. Ингэснээр та бид үр хүүхдээ болзошгүй аюул, хордлого, өвчлөлөөс сэргийлэх юм.
Хүүхэддээ бэлэг сонгохдоо хаяг шошгыг сайтар харж,сахар багатай бүтээгдэхүүн сонгохыг зөвлөж байна
2020 оны 05-р сарын 27 өдөр, 11 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Дашнямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа
Сүхбаатарын талбайд “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026” үзэсгэлэн худал
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
