-Жил бүр эмч мэргэжилтнүүд антибиотикийг зохистой хэрэглэхийг иргэд, олон нийтэд анхааруулж байна. Үр дүн нь ямар байна вэ?
-Эмийн зохисгүй хэрэглээ нь дэлхий дахинд томоохон асуудал болоод байна. Тиймээс “Антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлэх” аяныг манай эмнэлэг эхлүүлээд байна. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад антибиотикийн хэрэглээ бага зэрэг буурсан. Гэвч иргэд ханиад, томуу туссан үед дур мэдэн хэрэглэх их байна.
– Антибиотикийн зохисгүй хэрэглээний хор уршиг нь ямар байдаг вэ?
-Антибиотикийн зохисгүй хэрэглээ нь эмчилгээг үр дүнгүй болгохын зэрэгцээ таны эрүүл мэндийг эрсдэлд оруулах аюултай . Эм гэдэг аливаа өвчнийг эмчлэх зорилгоор тодорхой тун хэмжээгээр хэрэглэдэг онцгой бүтээгдэхүүн. Эмийг зөв сонгож, зөв хэрэглэж байж л хүссэн үр дүндээ хүрч чадна. Манай орны хүн амын дунд эмийн зохистой хэрэглээний мэдлэг дутмагаас антибиотикийг өөрийн дураар хэрэглэх улмаар эмийн гаж нөлөө илрэх, эмэнд хордох, дасал болох явдал элбэгшиж, иргэд эрүүл мэнд амь насаараа хохирсоор байгаа. Тиймээс ч жил бүр аян өрнүүлдэг.
– Антибиотикийг иргэд дур мэдэн эмийн сангаас авч байна. Энэ үед тухайн эмийн санч олгохгүй байх ёстой. Гэвч яагаад хэрэгжихгүй байна вэ?
-Гадны улс оронд эмчийн жоргүй бол эмийн сангаас эм авч уух боломжгүй байдаг. Дээр нь антибиотик бол зөвхөн жороор олгодог. Тун хэтэрвэл аюултай. Гэтэл зарим эмийн сан ашиг орлогоо бодоод жороор олгохгүй байгаа. Энэ асуудалд хяналт шалгалтыг эрчимжүүлэх хэрэгтэй. Хамгийн гол нь иргэд ямар тунгаар уух эсэхийг нь ч мэдэхгүй шууд дур мэдэн хэрэглэж байгаа нь эм биш хор болж байна гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй.
-Зөвхөн антибиотик гэлтгүй эмийн гаж нөлөөний хор ямар аюултайг иргэдэд хамгийн энгийнээр хэлж өгөөч?
– Эм, антибиотикийг зохисгүй хэрэглэснээр эмийн хордлого болох, харшилтай болох, дархлаа сулрах аюултай. Мөн мөөгөнцөр, эмийн дасал, ургийн гажиг зэрэг бусад олон төрлийн өвчнөөс гадна ирээдүй хойч үеийг мөхөөх хүртэл сөрөг үр дагавартай. Дур мэдэн эм ууснаас болоод дараа нь ямар ч антибиотик уусан эмчлэгдэх боломжгүй болох аюул ойрхон байна.
Сүүлийн үеийн судалгаагаар 2030 он гэхэд одоогийн хэрэглэж байгаа антибиотикт бүх нян тэсвэртэй болох нь гэсэн дүгнэлт хийцгээж байна. Хүн төрөлхтөн ямар эмийг сонгож нянг эсэргүүцэх талаар одоо ярьж эхэлж байна.
Эцэг эхчүүд хүүхдийнхээ хамраас нус гоожингуут антибиотик хэрэглэх биш дархлааг нь сайжруулж, вирусийн эсрэг эм хэрэглэх ёстой. Хүчтэй антибиотикийг аль болох битгий хэрэглээч. Хэрэв хэрэглэвэл эмчийн заасан цагт, тохирсон тунгаар эмчлэх ёстой. Ингэхгүй бол эргээд таны эдийн засаг, эрүүл мэндэд хортой. Антибиотикт өрхийн орлогынхоо 20 хувийг зарцуулж байгаа судалгааны дүн бий. Эмийг зохистой хэрэглэснээр эрүүл мэндээ хамгаалаад зогсохгүй эдийн засгийн асар их хэмнэлт гаргах болно.
ВИДЕО:

Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
