ЖАМСРАНГИЙН СҮХХУЯГ
(1959-2020)
Монгол Улсын Гавьяат жүжигчин Жамсрангийн Сүххуяг хүнд өвчний улмаас 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр таалал төгсч, бидэнд хүнд гарз хохирол тохиолоо.
Ж.Сүххуяг 1978 онд нийслэлийн 53 дугаар сургууль, 1978-1982 онд Улсын Багшийн дээд сургууль, 1986-1988 онд Маркизм-Ленинизмийн дээд сургууль, 1982 онд УБДС-ийн кино драмын ангийг Д.Маамхүү, Б.Мөнхдорж нарын удирдлага дор жүжигчин мэргэжлээр төгсчээ.
Тэрээр 1982 оноос Улсын хүүхэд залуучуудын театрт 11 жил, Улсын драмын театр, орчин үеийн театр, Монгол кино үйлдвэрт тус тус 23 жил жүжигчин, туслах найруулагчаар ажиллаж байлаа. Энэ хугацаанд 1983 онд “Болд хэрхэн хатаагдсан нь” жүжгийн Павел Корчагин 1988 онд Д.Батбаярын “Хайрыг хайрла” жүжгийн Амаржаргалын дүрээр, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Чилүгэний дүрээр Монголын урлагийн ажилчдын холбоо, Соёлын яамны шилдэг дүрийн шагналыг 3 удаа хүртэж байв. Мөн “Хатанбаатар” киноны Сундуйсүрэн, “Намрын халуун өдрүүд” киноны Нацагдорж, “Ацаг шүдний зөрүү” киноны Ананд-Очир, “Цагаан дуганы гэгээ” киноны Дилав хутагт Жамсранжав, “Хүн чулууны нулимс” киноны Элдэв, “Намар нахиалсан мод” киноны Самдан багш, “Давааны цаана даваа” киноны Жаргал, “Тань руу нүүж явна” киноны Очир… гээд тоолоод ч барамгүй олон дүр нь үзэгч түмний сэтгэлд зүрхэнд мөнхрөн үлдлээ.
Ж.Сүххуяг 1992 онд Армийн соёл, урлагийн 60 жилийн ойгоор Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, 1995 онд Монголын Киноны 60 жилийн ойгоор “Хөдөлмөрийн Гавьяаны Улаан тугийн одон”, 2010 онд “Монгол Улсын Гавьяат жүжигчин” цол тус тус хүртжээ.
Монголын тайз, дэлгэцийн урлагийн нэрт жүжигчин эрхэм таны эх орондоо хайртай, хүнлэг эрхэм чанар, ард түмнийхээ сэтгэлд хоногшсон олон сайхан дүр нь бидний сэтгэл зүрхэнд мөнхөд орших болно.
МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЯАМ

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
