Ковид-19 халдварын эсрэг эрүүл мэндийн салбарын байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд өнөөдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица нар ЭХЭМҮТ-ийн шинээр ашиглалтад орж буй ариутгалын тасгийн үйл явцтай танилцаж, орны нөөц болон эрчимт эмчилгээний тасгуудад ажиллалаа.

ЭХЭМҮТ-д ажиллах үеэрээ Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлэхдээ “Монгол Улсад халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа эдгээр өдрүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн байгууллага, эмнэлгүүдийн үйл ажиллагаа хэвийн байх нь хамгийн чухал. Тохиолдлоор халдвартай иргэн эмнэлгээр үйлчлүүлэхэд хэрхэн яаж тусгаарлах, бусад тасгийн үйл ажиллагааг хэрхэн доголдуулахгүйгээр иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх, халдвар хамгааллыг хэрхэн хангах талаар эмнэлгүүдэд шалгалт хийж ажиллаж байна. ЭХЭМҮТ-ийн хувьд өндөржүүлсэн бэлэн байдлыг маш сайн хангаж ажиллаж байна. Шаардлагатай тохиолдолд хэрэглэгдэх нэг удаагийн хувцас, хэрэглэлийн нөөцийг бүрдүүлж, шинжилгээ авах, тусгаарлах өрөөнүүдийн зохион байгуулалтыг зөв хуваарилсан. ЭМЯ-ны санхүүжилтээр хүчин чадлыг нь нэмж, тохижуулсан “Амьсгалын Эрхтний Эмгэг судлалын тасаг” 80 ортойгоор ашиглалтад орсон бөгөөд болзошгүй нөхцөл байдалд тус тасгийг ашиглахаар төлөвлөгөөнд тусгагдсан. Өнөөдөр эрүүл мэндийн салбар дан ковид гэлтгүй бусад бүх эмнэлгийн тусламж, үйлчилгээгээ өндөржүүлсэн байдалд үзүүлж байна. Энэ долоо хоногийн ажлын таван өдөрт гэхэд нийт төрөлжсөн төв эмнэлгүүдийн амбулаториор 13225 иргэн үйлчлүүлж, шаардлагатай тусламжаа авсан байна. Мөн энэ хугацаанд 800 орчим мэс засал хийгдсэн. Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр “Эрүүл мэндийн салбарын хөгжил, хөтөлбөр-5” хөтөлбөрийн хүрээнд энэ удаа ЭХЭМҮТ-д ариутгалын тасгийн барилгын их ажил, иж бүрэн тоног, төхөөрөмжийг шинэчлэх ажил дуусч, үйл ажиллагаагаа явуулахад бэлэн болоод байна. Түүнчлэн эмнэлгүүдээр үйлчлүүлж буй сэжигтэй тохиолдолтой иргэн болон хэвтэн эмчлүүлж буй иргэдээ түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулах ажил хийгдэнэ. Эрүүл мэндийн байгууллагууд маань халдварын үед зөв зохион байгуулалттайгаар ажиллаж чадвал бид халдварыг түргэн хугацаанд хумих боломжтой гэж харж байгаа” гэлээ.

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр “Дэлхий дахинаа тархаад буй Коронавирусийн тохиолдол Монгол Улсад бүртгэгдээд сар орчим болж байна. ЭХЭМҮТ нь хүүхдийн 25 чиглэлээр, эх барихын есөн чиглэлээр цорын ганц тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлдэг эмнэлэг. Зүрх судас, хүүхдийн бөөр, дотоод шүүрэл, мэс засал, нүд, чих хамар хоолойн өвчлөлийн үед хүүхдүүд манай эмнэлэгт л ханддаг. Тэгэхээр бид үндсэн тусламж үйлчилгээгээ энэ үед тасралтгүй явуулах ёстой. Монгол Улсын хувьд томуу, томуу төст өвчний улирал эхлэх үетэй таарч энэ халдвар дотооддоо тархсан нь тулгамдсан асуудлын нэг болоод байна. Өвчний эхний шинж тэмдэг нь аль алинд нь амьсгалын замын өвчлөлийн шинж тэмдгээр илэрдэг, ковид-19-ын онцгой шинж тэмдэг байхгүй учраас иргэд төөрөгдөх явдал байна. Зарим тохиолдолд ханиад, томуу гэсэн оношоор эмчлэгдэх, эмчлэгдэх явцдаа коронавирусийн онош нь тодрох эрсдэл өндөр байна. Бидний хувьд эмнэлэгт хандсан сэжигтэй тохиолдлуудаа тусгаарлаж, түргэвчилсэн оношилгоог хийж ажиллаж байгаа бол хэвтэн эмчлүүлэх иргэдээ бүгдийг нь шинжилгээнд хамруулахаар боллоо. Мөн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тохиолдолд эмнэлгийн бусад тасгийн үйл ажиллагааг алдагдуулалгүйгээр хэрхэн зохион байгуулах тал дээр зөвлөгөө авлаа. ЭМЯ, ДЭМБ-ын гаргасан зөвлөмжийн дагуу ирүүлсэн саналыг ажил үүрэгтээ тусгаад ажиллаж байна” гэлээ.

Эрүүл мэндийн сайд болон ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица нар Хүүхдийн яаралтай тусламжийн тасаг, эрчимт эмчилгээ, амьсгалын замын тасгуудаар орж нөхцөл байдалтай танилцаж, шаардлагатай арга хэмжээ цаг алдалгүй авахаар болсон юм.
.jpg)


.jpg)


Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
