Экспорт Монгол 2020 олон улсын цахим чуулга уулзалт 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ажлаа эхэллээ. Чуулга уулзалтыг Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Үндэсний хөгжлийн газар, Дэлхийн банк, Экспорт, олон улсын худалдааны төв, Монгол Улсын хөгжлийн түнш олон улсын байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Чуулга уулзалтыг нээж Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан нар оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж, Монгол Улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, экспортын бодлого, боломжийн талаар товч илтгэл тавилаа.
Чуулга уулзалтын хүрээнд экспортын бодлого эрх зүйн орчин, экспортын санхүүжилт, чанар стандарт баталгаажуулалт болон аялал жуулчлал, бүтээлч үйлдвэрлэл зэрэг экспортын чадамжтай бусад салбарыг дэмжих, экспортын кластерыг хөгжүүлэх асуудлаар дөрвөн цахим салбар хуралдаан, хэлэлцүүлэг мөн хөрөнгө оруулалт шаардлагатай, хөгжлийн төслийг танилцуулах бизнес хоорондын уулзалт, экспортын үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн бараа, үйлчилгээний үзэсгэлэн болно.
Чуулга уулзалтын хоёр дахь өдөр манай гадаад худалдааны гол түнш болох АНУ, ЕХ, ОХУ мөн Японы зах зээлд гарах, экспортын стратеги боловсруулах, шинэ зах зээлийг судлах, найдвартай түнш олох зэрэг асуудлаар аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд цахим сургалт хийнэ.
Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны мэндчилгээг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
