Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хатуу хөл хорионы үед эмнэлгүүдийн бэлэн байдал болон эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг иргэддээ үзүүлж буй нөхцөл байдлыг шалгаж өнөөдөр Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд ажиллалаа. Эрүүл мэндийн сайд дүүргүүдэд ажиллах үеэрээ өгсөн үүрэг чиглэлийн биелэлт, халдварын үед тоног төхөөрөмжийн ашиглалт, эмч, ажилтнуудын аюулгүй байдлыг хангаж ажиллаж байгаа зэрэгтэй танилцсан юм.
Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг Баянзүрх дүүргийн иргэдэд нэмэлтээр
тусламж үйлчилгээ үзүүлж байна
тусламж үйлчилгээ үзүүлж байна

Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн хувьд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт тусламж үйлчилгээг хязгаарласантай холбогдуулан өнгөрсөн хугацаанд 16 хорооны 147 иргэнд тусламж үйлчилгээг нэмэлтээр үзүүлсэн байна. Мөн дүүргийнхээ диализийн аппаратад ордог иргэдээ өдрийн цагаар оруулан, оройн цагаар Баянзүрх дүүргийн диализийн аппаратад ордог иргэдийг нэмж халдвар хамгааллыг сахин оруулж байгаа юм.
.jpg)
Түүнчлэн Сүхбаатар дүүргийн иргэддээ эмнэлгийн тусламж, үйлчилгээг аюулгүй байдлыг ханган үзүүлж байгаа, мөн эрүүл мэндийн сайдын зүгээс шийдвэрлэж өгсөн рентген аппаратыг суурилуулан тусламж, үйлчилгээндээ ашиглаж байгаагаа танилцууллаа. Халдвар хамгааллын дэглэмийг сахин үйлчлүүлэгчдэдээ болон эмч, ажилтнууддаа давхар анхаарч ажиллаж байгаагаа тус эмнэлгийн дарга Д.Чимгээ хэллээ. Энэ үеэрээ Эрүүл мэндийн сайд цахимаар нийслэл, дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудтай хуралдаж, цар тахлыг хамтын хүчээр эрсдэл багатай даван туулах, нөгөө талдаа нийт ард иргэддээ зайлшгүй эмнэлгийн тусламж үйлчилгээгээ аюулгүй байдлаа ханган үзүүлэх тал дээр анхаарч ажиллахыг санууллаа.

Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн хувьд амьсгалын замын өвчтэй иргэдийг тусдаа хаалгаар тусдаа урсгалаар хүлээн авах, нийт эмч ажилтнуудаа болон хэвтэн эмчлүүлж буй иргэдээ PCR шинжилгээнд бүрэн хамруулах үүрэг чиглэлийг биелүүлсэн байв.
Эрүүл мэндийн сайд Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллах үеэрээ тус эмнэлэгт PCR шинжилгээний аппаратыг ирэх долоо хоногт суурилуулан өгч, ЗӨСҮТ-ээс мэргэжилтнүүдийг сургаж, мэргэжил арга зүйгээр хангуулахаар болов. Ингэснээр Чингэлтэй дүүргийн иргэддээ цаг алдалгүй шуурхай шинжилгээ хийх боломжтой болж байгаа юм. Харин тус эмнэлгийн зүгээс лаборатори байгуулах гурван өрөө, ажиллах хүний нөөцөө бэлдэхийг үүрэг болголоо.

.jpg)

.jpg)

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ